ALT_IMG

Featured 1

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat Readmore...

ALT_IMG

Featured 2

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat Readmore..

Alt img

Featured 4

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat Readmore...

ALT_IMG

Featured 4

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat Readmore...

ALT_IMG

Featured 5

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat Readmore...

2012/05/18

ДАЛАЙ ЛАМЫН МЯНГАНЫ СУРГААЛЬ

0 comments
1. Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана .

2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд .

3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3- н зарчимыг мөрд .

4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана .

5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ .

6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай .

7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай .

8. Бусадтай нээлттэй бай , гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд .

9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана .

10. Нэр төртэй сайхан амьдар . Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно .

11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань , таны амьдралын тулгуур , суурь мөн .

12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм .

13. Газар дэлхийтэй эелдэг харьц .

14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч .

15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана .

16. Юуг орхиж , юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ .
Continue reading →

Амьдралын бидэнд заадаг 30 хичээл

1 comments
“Амьдралын ухаантай” гэж бид хаана юу хийхээ, юунд ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэддэг хүмүүсийг үнэлдэг. Амьдарна гэдэг өөрөө тэр чигтээ хэзээ ч ойлгож барахгүй их далай, хамгийн том сургууль учраас бид нас ахих тусмаа юмсын зангилааг тайлсаар явдаг билээ. “Тэр” биднийг амьд явах хугацаанд юу юунд сургаж жинхэнэ “хүн” болгодог вэ? Дараах жагсаалтад амьдралын бидэнд заадаг хичээлүүдээс багахныг ч болов орууллаа.

1. Ярихаасаа өмнө бодож сур. Сэтгэлийн хөдлөлөөрөө өр өвтгөмөөр үг хэлэх гээд байвал, нэг алхам ухраад гүн амьсгаа авчихаад гол санаагаа илэрхийл. “Уурандаа л хэлсэн” гэдэг шалтгааныг чинь түүнийг сонссон хүн өөртөө хүлээж авахгүй.

2. Хэн ч зөв юм шиг санагдахаар ярьж чадна. Харин хүн бүхэн ярьдаг шигээ амьдардаггүй. “Ийм байх хэрэгтэй” гэж хүмүүст ярихынхаа өмнө өөрөө “ийм” байж чаддаг эсэхээ тунгаа.

3. Аз жаргал бол сонголт. Хэзээ бидэнд ямар сэтгэл хөдлөл илэрхийг удирдаж чадахгүй ч, бид өөрсдийгөө аз жаргалтай болгох зүйлсийг өөрсдийнхөө гараар бий болгож болно.

4. Та бүх хүнд таалагдах БОЛОМЖГҮЙ.

5. 3 энгийн үгийг бид байнга хэрэглэх ёстой. Сайн уу, баярлалаа, уучлаарай.

6. Хүн бүхэн танд санаа тавьж, таныг үгүйлж, таныг бишрэх албагүй. Бүх юм таны тухай, таньтай холбоотой байдаггүй. Тиймээс хүн бүрээс халамж шаардах хэрэггүй. Учир нь тэдэнд ч бас өөрсдийн гэсэн их бага асуудал бий.

7. Гэвч хэрэв танд тусламж хэрэгтэй байвал түүнийхээ талаар хэл. “Тэгэх үү?” гэж хэлснээрээ та бусдын өмнө сул дорой, хүчгүй харагдахгүй. Та хэлэхгүй бол тэд танд юу хэрэгтэй байгааг яаж мэдэх вэ?

8. Чанга чанга хөхөрч бай. Бид бүгд л тэнэг зүйлсийн тухай ярьж, тоглоом шоглоом хийх дуртай. Энэ нь хийх юмгүй хүмүүсийн ажил биш. Харин амьдралд хайртай хүмүүсийн шинж юм.

9. Нас бол тоо. Та наснаасаа болж өөрийгөө аз жаргалтай болгох зүйлд хязгаарлалт тавих хэрэггүй.

10. Юу ч эргүүлж хүлээлгүйгээр, юм өгч сур.

11. Бусдын цагийг хүндэл. Ухаантай хүнд цаг зав л хамгийн үнэтэй байдаг.

12. Та бусдыг өөрчилж чадахгүй. Тэгэх гэж оролдох нь ч бүдүүлэг хэрэг.

13. “Хүмүүс намайг юу гэж бодох бол?” гэж санаа зовох бүртээ та “Би өөрийнхөө талаар юу гэж бодох бол?” гэж давхар бодож байдаг.

14. Таны үзэн ядсан юм болгон таныг эргүүлж үзэн ядна. Хүн, эд зүйл, ер юу ч байсан гэсэн.

15. Бид юу харахыг хүснэ түүнийгээ л хардаг. Бор байгаасай гэж хүссэн бол шар юмыг ч бор гэж харна. Хэн нэгэнтэй уулзахыг хэр их хүснэ төдий чинээ гудамжинд явж байгаа танихгүй хүмүүсийг ч тэр хүнээ болгож харна.

16. Хариуцлага хүлээхээс айдаг хулчгар хүн л бусдад буруу чихдэг.

17. Таны хийж байгаа зүйл хэдий чинээ ямар ч эрсдэлгүй, аюулгүй, тайван мэдрэмж төрүүлнэ төдий чинээ тэр ахиж дэвшихгүй гэсэн үг.

18. Өөрийнхөө буруу үйлдлийг өөгшүүлэх нь өөрийгөө хайрлаж байгаа хэрэг биш.

19. Хэрэв та ганц бие байхдаа ч амьдралдаа сэтгэл хангалуун байж чадахгүй бол, хүнтэй учирсан ч сэтгэл хангалуун бус хэвээрээ л байх болно.

20. Зөн совиндоо итгэ. Энэ бол зүгээр ч нэг сэтгэл хөдлөл төдий зүйл биш.

21. Бусдыг шийтгэх хүсэл бол бухимдлаа тайлах хэрэгсэл болохоос, шийтгэж байгаа хүний гаргасан заг засахад тус болохгүй.

22. Бүх л юм маш энгийн, төв байдаг. Бид хэтэрхий ихийг боддог.

23. Хэрэв та гол санаага нэг хоёр өгүүлбэрт оновчтой багтааж хэлвэл түүнийг ойлгохгүй хүүхэд гэж байхгүй.

24. Бүх юм яг таны төсөөлснөөр болж өнгөрдөггүй. Тиймээс дэндүү ихийг хүсэн хүлээхийн оронд бүхнийг болох ёстойгоороо болог гэж бодоод өнгөрөөвөл урам чинь хугарахгүй.

25. Өөрчлөлтийг болох ёстой зүйл гэж бодож, түүнд бэлтгэлтэй нээлттэй хандах чадвартай хүн ямар ч нөхцөл байдалд жаргалтай байдаг.

26. Бусад загаснуудын л сэлж байгаа зүгийг сохроор дагаж байгаагаа мэдэрвэл, арай өөр тийшээ яв. Учир нь тэдгээр загаснууд ч бас өөрсдийгөө хаашаа явж буйгаа мэдэхгүй байгаа.

27. Ямарвааг хойшлуулсаар л байвал, түүнийхээ тухай улам ихийг бодсоор, улам айсаар, түүнийгээ гүйцэлдүүлэх чадвараа султгасаар байх болно.

28. Их өртэй сэрснээс хүсэл хэрэгцээгээ хангалгүй сэрсэн нь дээр.

29. Өөрийгөө ойлгохоо, яахаа мэдэхээ болих үед сайн ном авч унших хамгийн тохиромжтой цаг.

30. Нэг газраа удаан суух хэрэггүй. Зогс, гүй, бүжиглэ, тогло.

Эх сурвалж: Гоолингоо.мн
Continue reading →
2012/05/17

Bill Gates: 7 талт өрсөлдөөний стратеги

0 comments

Бизнес оршин тогнох хугацааг тодорхойлох гол үзүүлэлт бол өрсөлдөх чадвар юм.

Microsoft-г үүсгэн байгуулагч Bill Gates өөрийн бизнесийн өрсөлдөх чадвараа дараах 7 талт өрсөлдөөний стратегээр хурцлаж өнөөдрийн энэ аварга корпорацийг бий болгосон байна. Монголын бизнесийн эзэд болон СЕО нар бодит амьдрал, зах зээл дээр хэрэгжээд үр дүнгээ өгсөн, одооч өгч буй энэхүү өрсөлдөөний стратегээс суралцахад алдах зүйл байхгүй гэж бодож байна.
1. Цөөхөн өрсөлдөгч бүхий ирүүдүйтэй, том зах зээлд хичээл зүтгэлээ төвлөрүүл.
2. Эрт бөгөөд далайцтай нэвтэрч ор.
3. Салбарын тэргүүлэгч болохын төлөө шургуй тэмц.
4. Тэргүүлэгч байлгах салбарын стандартыг тодорхойл.

  • Бүтээгдэхүүнээ хамгийн шилдэг нь болго.
  • Бүтээгдэхүүнээ хамгийн хэрэгцээтэй болго.
  • Бүтээгдэхүүнээ хамгийн хямд болго.

5. Оюуны өмч/ Эзэмших эрхээ баталгаажуул (Зарж буй бүтээгдэхүүнээ эзэмш @ Энэхүү байр сууриа хамгаал)
6. Татгалзаж боломгүй саналыг өөрийн хэрэглэгч болон стратегийн холбоотонд тавь.
7. Бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах шинэчлэл /innovation-төгөлдөршил/-д байнга хөрөнгө оруулалт хий.

Стратегийн холбоо: 2 болон түүнээс дээш бизнес /адилхан зорилтот зах зээлрүү чиглэсэн төстэй бүтээгдэхүүн, үйчилгээтэй хэдий ч шууд өрсөлдөгчид биш/-ийн илүү үр дүнд хүрэх, өрсөлдөөний байр сууриа хамгаалах зорилго бүхий тодорхой хугацааны хамтын ажиллагаа юм.

Bill Gates: Хэрэв зах зээлийг та атгаж байвал эцсийн дүнд ашиг таных болно.

Continue reading →

Леонардо да Винчи /Аугаа хүмүүс/

0 comments

Леонардо да Винчийн уран чадварыг эгэл хvмvvсийнхтэй зvйрлэх аргагvй юм. Анхан шатны сургууль ч төгсөөгvй энэ хvн тухайн цаг vеийнхээ урлаг, гар урлалын бvхий л нууцад нэвтрэн оржээ. Үvний зэрэгцээ тэрбээр алс ирээдvйд хvмvvс танк, усан доогуур шумбагч завь, шvхэр зэргийг зохион бvтээнэ гэж зөгнөж байсан нь ХХ зуунд биеллээ олсон билээ.

Леонардо да Винчи шувуу яагаад нисдэгийг ажиглан тvvний газраас хэрхэн хөөрөн нисч буйг харуулсан, бас эхийн хэвлийд vр хөврөл хэрхэн бий болж байгааг дvрсэлсэн олон янзын зураг зурсан байдаг. Тvvнийг нvднээ vл vзэгдэх юмыг далдаас харах чадвартай байсан гэдэг.

Леонардо да Винчийн аж төрөх хэв маяг нь бусдаас өөр байж. Ойр ойрхон идэж, дөрвөн цаг болоод арван таван минут унтдаг, мөн өдрийн тэмдэглэл хөтлөж иржээ. Гэхдээ тэр тэмдэглэлээ баруунаас зvvн тийш бичдэг байсан тул тvvний бичсэнийг толинд харж уншихгvй бол ойлгох аргагvй байдаг гэнэ. Леонардо бас багынхаа амьдралын тухай бусдад ярих дургvй.

Зураач 1452 оны дөрөвдvгээр сарын 15-нд Италийн жижигхэн Винчи гэдэг хотод төржээ. Зарц бvсгvй Катерина, залуу нотариус /хууль ёсны бичиг баримт батлагч / Пьеро нарын хууль бус хvvхэд Леонардо хөдөө тосгонд ээжийнхээ төрөл төрөгсдийн гар дээр өсчээ.

Гэхдээ тvvнийг аав нь анхаарч халамжилж байсан гэдэг. Леонардог 15 нас хvрмэгц эцэг нь Флоренц хотын зураач Андреа Верроккьод шавь оруулсан байна. Леонардо эхний vед багшийнхаа будгийг хольж өгч, тvvний даалгавраар зах орж, элдэв эд зvйлс худалдан авдаг байжээ. Дөрвөн жилийн дараа багш нь тvvнд “Христийн загалмай зvvлгэсэн нь” бvтээлийнхээ нэгэн хэсэгт сахиусан тэнгэрийн хөрөг зурахыг зөвшөөрчээ. Тэр жижигхэн сахиулсан тэнгэр Флоренц хотод суут хvн бий болсныг зарлан тунхаглажээ.

Верроккьо багш нь хvртэл ийм гайхалтай хvний дэргэд би дахин бийр барихгvй гэж дуу алдаж байсан гэдэг. Леонардо хvний зvс царайг төдийгvй биеийн бvтцийг гайхалтай нарийн гаргажээ. Тухайн vед эмч нар ч сайн мэддэггvй байсан хvний бvтцийг судлахын тулд Леонардо усанд орж байгаа хvмvvсийг харахаас гадна хvvр оршуулагч нараас талийгаачдын шарилыг сэмхэн худалдан авч, задлан шинжилдэг байжээ. Тэр бас хотоор олон цаг тэнэж, хvмvvсийн болон элдэв эд зvйлийн хар зургийг гаргадаг байсан аж. Ингээд 24 насандаа Леонардо хувийн урлангаа байгуулж, vзэсгэлэнт уулын хөндийгөөс эгц дээшээ хөөрөн нисч байгаа шувуудыг зуржээ.

Энэ бvтээлийг уран зургийн тvvхэнд анх удаа байгалийн vнэнийг бодитой, гайхамшигтай дvрслэн vзvvлсэн гэж судлаачид vнэлдэг. Леонардо шувууны өд, моддын навчисыг хvртэл гярхай ажиглаж буулгасан байдаг. Харин Леонардо чухам юуг шvтэн биширч байсныг хэн ч тайлж чадсангvй. Тvvний бараг бvх зураг шашны сэдэвтэй байдаг. Гэтэл аль ч зургаан дээр зураач өөрөө залбирч мөргөж байгааг харуулаагvй. Леонардо vхэлд маш хvйтэн цэвдэг ханддаг байжээ.

Тэрбээр нэгэн тэмдэглэлдээ, “Миний эцэг нотариус, синьор Пьеро да Винчи нас барлаа” гэж бичсэн аж. Мөн хvн харахаас нvд халтирмаар vрчийж хорчийж муухай болоогvй байгаа дээрээ vхвэл таарна гэж тэмдэглэж байжээ.

Леонардо да Винчиг эмэгтэй хvнийг сонирхдоггvй, ижил хvйстэндээ татагдан тэмvvлдэг байсан гэж vздэг. Леонардо царайлаг залуусыг шавиа болгон авах дуртай байж. Тэр ч байтугай, зураач болох ирээдvйгvй жаал хvvг ч хамаагvй дэргэдээ байлгадаг байсан гэдэг. Харин учир мэдэхгvй залуусыг уруу татдаггvй, тэднээс зугтдаг байсан аж. Леонардо сэлмээр гайхалтай тулалддаг, нударган зодоонд сайн хэдий ч, хэзээ ч, хэнтэй ч тvрvvлж ам муруйж байсангvй.

Тэр хаанаас эхлээд харц хvнтэй ч эелдэг харилцдаг байв. Да Винчи “Бурхны бvтээсэн амьдралыг хөнөөх нь шудрага бус хэрэг” хэмээн vздэгээс мах иддэггvй байжээ. Зураач бас мөнгөтэй болмогцоо зах дээр очиж, дууч шувуудыг худалдан аваад бvгдийг нь торноос гаргаж тавьдаг байв.

Хэдэн арван уран зураг, 7000 хуудас тэмдэглэл, зохион бvтээгчид санаа өгөхvйц таталбар зургууд Леонардо да Винчи хvн төрөлхтөнд vлдээжээ. Тэр дундаа тvvний “Жоконда” шиг алдарт бvтээл ховор билээ. Леонардо Флоренцид байхдаа энэ алдарт бvтээлээ туурвижээ “Жоконда” гэдэг нь нөхрийнх нь овог уу, аль эсвэл хvvхний хоч нэр vv гэдгийг хэн ч тодорхой хэлж чаддаггvй. Судлаачид энэ хөргийг худалдаачны эхнэр Лиза Герардинийн хөрөг гэж vзэж иржээ.

Тvvний ёжтой инээмсэглэлийн цаана уйтгар гуниг нуугдаж байгаа аж. Лиза бяцхан охиноо өөд болсны дараа хөргөө зуруулсан тул гашуудлын хар тор мөрөн дээгvvрээ тохжээ. Леонардо авьяас билэг, байгалиас хуримтлуулсан мэдлэг, өөртөө байгаа бvхий л ур чадвараа дайчлан уг хөргийг бvтэн дөрвөн жил зурсан гэдэг. Харин захиалгаа өгсөн худалдаачин тэрхvv хөргийг худалдаж авсангvй.

Судлаачид, “Хөрөг худалдаачны эхнэртэй адилхан болоогvй байж магадгvй, эсвэл тэр уран зургийн нарийн мэдрэмжтэй хvн байсан тул айсан байж болзошгvй юм” гэж vздэг байна. “Жоконда” хэдэн зуун жилийг өртөөлөн өнөөг хvрэхдээ тайлагдашгvй оньсого хэвээр vлджээ. Леонардо да Винчи өөрөө ч тvмэн нууцыг агуулсан содон хvн байв.

Тэр 55 насандаа бvр өндөр нас зооглосон өвгөн хvн шиг харагдаад зогссонгvй, орон гэргvй, мөнгө хөрөнгөгvй нэгэн болсон байлаа. Алдарт “Жоконда”-г бvтээснийхээ төлөө сохор зоос ч авсангvй. Ивээн тэтгэгчид, эрдэмтэн мэргэд Леонардог хааны ордны алиа салбадайн дайтай vзэж байж. Да Винчи Ромд очихыг хvсдэг байжээ. Гэвч залуу Рафаэль, Микеланжело нар ид цэцэглэж байсан тул хөөрхий Леонардог тоосонгvй.

Харин 1516 онд Францын залуу хаан нэгдvгээр Франциск тvvнийг урьжээ. Хэдэн зураг, авдар дvvрэн цаас, хоёр шавийнхаа хамт Францад очсон Леонардо да Винчи гурван жилийн дараа 1519 оны тавдугаар сарын 2-нд нас баржээ. Гэвч аугаа зураачийг хvн төрөлхтөн зөнд нь орхисонгvй. Одоо болтол судалсаар байна.

Шинжлэх ухааны vйлст бvхнээ зориулсан эрдэмтэд тvvнийг хvний оюун ухааны аугаа гайхамшгийн бэлгэ тэмдэг гэж vздэг бол зураачид Леонардо да Винчиг “уран зургийн тайлагдашгvй нууц” хэмээдэг. Австрийн алдарт сэтгэл зvйч Зигмунд Фрейд тvvний ижил хvйстэн болсон шалтгааныг шинжлэх ухааны vvднээс тайлбарласан сонирхолтой тэмдэглэл бичиж vлдээжээ.

Дэн Брауны романаар “Да Винчийн нууцад нэвтрэх тvлхvvр” гэдэг кино хийсэн нь шуугиан тарьсаар байна. Леонардо да Винчи хvн төрөлхтөний тvvхийн ховор “vзэгдлийн” нэг гэдэг.

Continue reading →

Тереза эх /Аугаа хүмүүс/

0 comments

Энэ түүх хүмүүсийг дэлхийн хоёрдугаар дайны тэрхүү аймшигт жилүүдэд эргүүлэн аваачих аж. Хар гивлүүр зүүж, хар хувцас өмссөн боровтор царайтай дөч шүргэж яваа нэгэн эмэгтэй фашистуудын мөрдлөгөөс дайжин зугатсан хүмүүсийг сүм хийд, өөрийнхөө байранд орогнуулан заримд нь биеийн байцаалт хүртэл олж өгч тусалдаг байлаа. Мөн тэрбээр ядарч зүдэрсэн өвдөж зовсон хүмүүст байнга ач тус хүргэж байдгаараа олонд алдаршжээ. Түүнийг бүгд л Тереза эх гэж дууддаг байж.

Зарим нь түүнийг бурхны элч хэмээн бишрэн хүндэтгэж байжээ. “Би бусдаас онцгой хүн биш. Зүгээр л хүнд туслах сэтгэл цаг ямагт өвөрлөж явдаг жирийн нэгэн эмэгтэй” гэж Тереза эх хэлсэн удаатай.
Тереза эх ямар хүн байв. Тэрбээр 191О оны наймдугаар сарын 27-нд Косовад албани гаралтай чинээлэг цыганы гэр бүлд төржээ. Түүнийг Агнес Гонжа Бояжиу гэдэг байв. Хар бага наснаасаа бусдад туслах нигүүлсэнгүй сэтгэл өвөрлөсөн Агнес 12-тойдоо сүмд сууж, эрдэм номын мөр хөөсөн гэдэг.

Боловсролтой, нүдэнд дулаахан, ухаалаг Агнес бусад охид бүсгүйн адил энгийн хүний амьдралаар амьдарч болох байв. Гэвч тэр өөр зам сонгожээ. 18-тайдаа Ирландад очиж, тэндхийн сүмийн гэлэнмаа болсон аж. Удалгүй өгөөмөр нинжин сэтгэлээрээ зартай францын гэлэнмаа Терезагийн нэрийг өөртөө авч, бүхий л амьдралаа хүмүүсийн тусын тулд зориулахаар санаа шулууджээ. Энэ үеэс эхлэн тэрбээр дэлхий дахинд Тереза гэдэг нэрээр алдаршсан байна.

Терезаг 2О нас хүрмэгц нь Энэтхэгийн охидын сургуульд багшлуулахаар явуулжээ. Ингээд тэрбээр 2О-иод жилийн турш гэгээн Мария сургуулийн багш захирлаар ажиллаж, улмаар 1950-иад оны үед Энэтхэгийн харьяат болсон гэдэг. Түүний тухай үлгэр домог шиг яриа таржээ. Тереза эх 7ОО мянган хүнд өөрийн гараар хоол хийж өгч байжээ. Хэдэн хоногоор ч хамаагүй өвчтөнийг сахиж, нойргүй хонож явсан аж. Тэрбээр хэзээ ч уурлаж байсангүй. Цаг ямагт инээмсэглэн явдаг байсан гэдэг.

Тереза эхийг бас шүхэр, нимгэн гудас хоёроос өөр өмчгүй байсан гэх яриа бий. Тэр хүмүүст тусласаныхаа төлөө сохор зоос ч авч байсангүй. Өлбөрч үхэх гэж байгаа, өвдөж шаналж буй ядуусыг хооллож ундалж, асарч сувилж явах өөрт нь жаргал авчирч байсан гэдэг. “Өөрт нь туслах хүн олдсонд хэмжээлшгүй баярлаж байгаа зовлонт хүнийг та харсан уу. Тийм хүний харц ямар сайхан байдаг гээч. Баярласан сэтгэлээр дүүрэн харц хэзээ ч мартагддаггүй юм” гэж Тереза эх хэлж байжээ.

Манай гаригийн улстөрч, урлагийн одод, бизнесмен гээд ямар ч алдар цуутай хүн түүний үгийг сонсдог, үйл хэргийг нь ямагт дэмжиж байжээ. “Би Тереза эх байна. Тантай уулзах гэсэн юм” гэсэн хоёрхон өгүүлбэр түүний бусадтай танилцах нэрийн хуудас болдог байж. Тереза эх өөрийг нь зорьж ирсэн хэнтэй ч болов заавал уулзаж үгийг нь сонсдог байжээ. “Эмэгтэй хүний бүхий л жаргалаа золиослон энэ ертөнцөд төрөгсдийн төлөө өөрийгөө зориулж чадсан, баян чинээлэг гэр орноо, соёлт Европоо орхин халаасандаа тавхан рупитэй Энэтхэгийг зорьж явсан хүн бол Тереза эх билээ. Энэ хүнийг бурхны зараалаар дэлхийд ирсэн юм гэж ядуус үздэг байжээ” хэмээн энэ гайхамшигт эмэгтэйн амьдралыг харуулсан нэгэн баримтат кинонд өгүүлжээ.

Тереза эх ядууст зориулсан сургууль, эмнэлэг байгуулсан аж. Тереза эхийн үйл хэрэг зөвхөн Энэтхэгээр хязгаарлагдсангүй. Түүний санаачилгаар дэлхийн 12О оронд 7ОО- гаад энэрэнгүй үйлсийн төв байгуулагдсан юм. Дэлхийн олон улсыг хамарсан буяны үйлсийг нь үнэлж, Тереза эхэд Нобелийн энх тайвны шагнал олгосоны зэрэгцээ түүнийг Оксфордын хүндэт доктор болгосон байна. Тереза эх Калькуттэд 1997 оны есдүгээр сарын 5-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Италид Тереза эхийн амьдралыг харуулсан баримтат уран сайхны кино хийжээ. Одоо Энэтхэгийн нэрт найруулагч Раживнат түүний тухай “Энгийн амьдрал” нэртэй уран сайхны кино хийж байгаа аж. Тереза эх маш энгийн хүн байсан. Мөн хамгийн энгийн хүмүүсийн сэтгэлд мөнхрөн оршсон аж.

Continue reading →

Ц.Ганбаатар: Монголын залуучууд дэлхийг гийгүүлэх цаг удахгүй ирнэ

1 comments
-Ирж буй цагаасаа ярилцлагаа эхэлье. Хаврын улирал бүх зүйл шинээр эхэлдэг. Та хэрхэн угтаж байна?

-Хаврын улирал хамгийн сайхан. Нийгмийн зүтгэлтний хувьд ч гэсэн үржил шимтэй улирал эхэлж байна. Нийгэм сэрж, хүмүүс идэвхиждэг. Зун хүмүүс наадамлаад, айраг ууж байхад би юу ч яриад нэмэргүй, нийгэм үндсэндээ унтаж байдаг. Намар бол найр хурмын үе. Өвөл цагаан сар, шинэ жил гээд үндсэндээ баяр наадмын улирал шүү дээ. Хаврыг бидэнд өгдөгт баярлалаа. Хавар бол Монгол орны нийгмийг урагшлуулдаг гэдэгт би итгэдэг.

-Сүүлийн үед ажил ихтэй байх шиг байна. Оюутнуудад зориулж хэрэгжүүлж буй Таван толгой, Оюу толгой тэтгэлэгт хөтөлбөр /Т.О.Т/ хөтөлбөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

- Монголын оюутан залуус дэлхийн хэмжээний боловсрол эзэмших юм бол хаана ч дутахааргүй манлайлагч байж чадна. Манай залуусын хамгийн том давуу тал бол тэд амбицтай,тэсэж ядсан их хүсэл мөрөөдөлтэй. Би дэлхийн олон орноор явсан, үүнийг батлан хэлж чадна. Залуусын эрэгтэйчүүд нь би Чингис хаан болно гэж үздэг. Харин эмэгтэйчүүд нь би Өүлэн эх, Мандухай цэцэн хатан, Бөртэ Үжин шиг хамгийн агуу эмэгтэй хүн болно гэсэн хүсэл тэдний сэтгэлд байдаг. Энэ бол хамгийн зөв. Энэ гайхамшигтай мөрөөдөл бамбарыг асаах цучил хэрэгтэй байна. Энэ нь Монголыг гийгүүлэх биш, дэлхийг гийгүүлнэ. Харин энэ цучил нь юу вэ гэвэл, тэдэнд мэдлэг, аргачлал хэрэгтэй. Монголын боловсролын систем үүнийг хараахан өгч чадахгүй байгаа. Харин дэлхийн хэмжээний боловсролын системтэй газар сурган эх орныхоо ирээдүйд хөрөнгө оруулалт хийх шаардлага зайлшгүй гарч ирж байна. Үүний тулд уул, уурхайгаас орж ирж буй шавхагдах баялагийг ашиглан оюуны шавхагдашгүй баялаг болгон хувиргах ёстой юм. Би "Т.О.Т" хөтөлбөрийг санаачлан, "Монгол Тэнгэр" оюутны холбооны залуучуудтай хамтран гайхамшигтайгаар хэрэгжүүлэн эхэлж байгаа. Би тэдэнтэйгээ гар нийлэн ажиллаж байна. Оюутан залуучууд, эцэг эхчүүд энэ төслийг ихээхэн дэмжиж санал,хүсэлтээ ирүүлсээр байна. Энэ хөтөлбөр маань үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Т.О.Т хөтөлбөр хэзээнээс хэрэгжих эхлэх вэ? Хичнээн оюутан хамрагдах боломжтой байна?

- Манай залуучууд төслөө хэрэгжүүлээд эхэлчихсэн. Улаанбаатар хотын нийт их дээд сургуулиуд, цаашлан хөдөө орон нутгаар төслөө танилцуулан, лекц зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. "Оюу толгойн шавхагдах баялгийг шавхагдашгүй баялаг болгоё" гэсэн уриан дор ажиллаж байна. Нийт 50 мянга орчим оюутныг сургах зорилттой байгаа бөгөөд 2011 онд багтан эхний жилдээ хоёр мянган оюутныг өндөр хөгжилтэй орны их дээд сургуулиудад хүссэн мэргэжлээр нь сургахаар төлөвлөсөн.

-Монгол залуучуудын бусдаас ялгарах давуу тал нь юу вэ?

Манай залуучуудын хүсэл тэмүүлэл, мөрөөдөл хамгийн том давуу тал. Нөгөөтэйгээр хоорондоо нэгдэж, зохион байгуулалтанд орж, шинэлэг зүйл санаачлан Монголын төлөө ямар нэг юм хийхгүй бол болохоо байлаа гэх мэдрэмж маш олон залууст байна. Гагцхүү үүнийг зохион байгуулж, санаачлан эхлэх л үлдээд байна. Үүн дээр манай "Монгол Тэнгэр" оюутан залуучуудын холбоо болон бусад оюутны байгуулага, клубууд хамтран зүтгэх хэрэгтэй байна. Бидэнд энэ бүх нөөц, бололцоо нь аль хэдийнээ нээлттэй бий. Бүгд чадах чинээгээрээ ажиллах ёстой. Шүүмжлэлтэй хандах юм бол мэдээж бий. Гэхдээ давуу тал нь илүү гэдэгт би итгэдэг.

-Оюутан байх үеийнхээ дурсамжаас?

Би оюутан байхдаа хэн нэгэн эрх мэдэлтэй хамаатан садан, хүн байхгүй ямар хэцүү юм бэ? гэж боддог байсан. Энэ олон оюутанд бодогддог байсан байх л даа. Хоёрдугаарт амьдрал миний хувьд яг л оньсого шиг нууцлаг бас айдастай санагддаг байлаа. Ажил олдох болов уу? Би хүсэж мөрөөдөж байгаа шигээ явж чадах боловуу? гэсэн түгшүүр надад байдаг байсан. Би их сайн сурагч байсан. Тиймээс конкурсаар хамгийн дээд хуваарь болох Германы инженерийн сургуулийн хуваарь авсан. Тухайн үедээ уг сургуулиасаа хөөгдсөн. Энэ миний хамгийн анхны бөгөөд хамгийн хэцүү ялагдал. Энэ ялагдалтайгаа эвлэрэх гэж их ичдэг байсан, гэрээсээ ч гарахгүй сэтгэл санааны гүн хямралд орсон. Гэхдээ ялж чадсан, цаг наргүй надад боломж өгөөч гэж би тэнгэрт залбирдаг байсан. Тиймээс нэлээд зоригтой болсон гэж боддог.Намайг хэн ч унагаж чадахгүй гэж итгэдэг. Яагаад гэвэл би тийм хүнд хэцүү нөхцөлөөс босч ирсэн.Түүнээс гадна би айлын том. Зургаан дүүтэй, ижий маань их эрт намайг хоёрдугаар курсын оюутан байхад өнгөрсөн. Айлын том байна гэдэг, маш их хариуцлага ухамсарладаг. Нэг найз охинтой болоод, орой хоолонд цуг орон, аав ээжээсээ ирсэн мөнгөө зарцуулах гэхэд, миний муу дүүгийн гутал нь цоорчихсон байсан шүү дээ. Тэр даарч байгаа, дүүдээ авч өгөх гутлаар би цаг зуурын жаргалыг эдлэхийг хүсдэггүй байсан. Би хариуцлагаа их мэдрэхийг л хүсдэг оюутан байсан. Миний оюутан цаг бол их хүнд хүчир өнгөрсөн. Хүмүүс оюутан цагаа Юргэлж аз жаргалтайгаар ярьдаг.
Миний оюутан цаг бол бэрхшээлүүдийг даван туулах хамгийн том сургууль болсонд би их баяртай байдаг.

Залуу нас хүний амьдралын хамгийн их эрч хүчтэй, омогшлоор дүүрэн дэврүүн үе байдаг. Үүний хамгийн гол чимэг нь яалт ч аргагүй хайр,тэр тусмаа анхны хайр байдаг. Та анхны хайртайгаа хэзээ учирч байсан бэ?

Миний хань жаахан уурлах л байх л даа. Анхны хайртайгаа би арван жилийн долдугаар ангид би учирч байсан. Нэг охинд жигтэйхэн их сайн болчихоод, сэтгэлээр унаад, нөгөөдөх нь намайг тоож өгдөггүй ёстой баларч байсан. Хамгийн сонирхолтой нь эргээд бодоход би бууж өгөх дургүй, хичээнгүй хүүхэд байсан нь мэдэгдэж байгаа юм.Тухайн үед миний хамгийн үнэтэй гоё зүйл бол аймгийн волейволын тэмцээн байсан юм. Нөгөө охин чинь нүүр өгдөггүй болохоор ээжийг нь "Эгчээ хоёулаа волейвол үзье" гэж дагуулж явж байсан юм. Би амихандаа ээжээр нь нөлөөлж охинд нь "Гайгүй залуу юм бишүү" гэж хэлүүлэх гэж үзэж байсан юм шиг байгаа. /инээв/ Би одоо ч гэсэн их хүндэтгэлтэй ханддаг. Олон сайхан хүүхэдтэй, сайхан гэр бүлтэй хүн байдаг. Одоо ч гэсэн миний сэтгэлд хүндэтгэлтэй хүн хэвээрээ байсаар байгаа.

-Сайхан гэр бүлтэй, сайн ханьтай байна гэдэг хүнд хамгийн том түшиг тулгуур нь болж байдаг. Өөрийнхөө гэр бүлийг танилцуулаач?

Миний хань их сайн хүн. Архангай аймгийн Чулуут сумд төрж өссөн.Өнөөдөр би их бага нь хамаагүй, тодорхой хэмжээгээр олон түмний төлөө сайн юм хийж, чадаж байгаа бол энэ ханийн минь ач буян. Ер сайн яваа эрэгтэй хүн бүр түшин,тулж байгаа ханийхаа ач, дэмжлэгээр сайн яваагаа санах хэрэгтэй гэж би боддог. Мөн үргэлж талархан, ач буян санаж явах ёстой. Эрэгтэй хүмүүсийн амжилт гэж байхгүй. Амжилттай байгаа эмэгтэй хүн ч мөн ялгаагүй, нөхрийнх нь дэмжлэг их чухал. Ер нь нийгмийн зүтгэлтэн, бизнесмен, улс төрч аль нь ч байсан, хажуудаа байгаа хань ижлийнх нь дэмжлэг, тусламж гэдэг амжилтынх нь бараг 80 хувь гэж ойлгож болно.

-Та хэдэн хүүхэдтэй билээ?

Би гурван охинтой. Би хүүхдүүдээрээ их бахархдаг. Бусад аавуудын адил орой бүр ажлаа таран, гэрлүүгээ явахдаа тэднийгээ маш их санаж тоглох гэж очдог. Өглөө ажил руугаа яарч гарна. Орой нь охидуудаа очиж эрхлэж, үнсэх гэж яардаг. Амьдал ийм л гоё. Хүүхдүүддээ ажлын өдрүүдээр цаг зарцуулахад их хэцүү.Тиймээс амралтын өдрүүдэд уулзалт, хөдөө томилолтоор явахад ч гэсэн хамаагүй хүүхдүүдтэйгээ хамт явж л цаг гаргадаг даа.

-Зарим үед хүнд бухимдаж, сэтгэлээр унах үе тохиолддог. Та энэ үеийг яаж даван туулж гардаг вэ?

Уурлаж бухимдах үе гарна. Ер нь эрэгтэй хүн чинь их битүү шүү дээ. Дотогшоогоо сэтгэлийн бухимдал, стресээ авдаг. Би ихэвчлэн ганцаараа цагийг өнгөрөөхийг хүсдэг. Тиймээс алхдаг, гүйдэг. Мөн бясалгал хийж, өөрийгөө тайвшруулах дуртай. Ингэж байж л өөрийгөө тайвшруулж чаддаг.

-Залуустаа хандаад хэлэх үгийг танд үлдээе.

Залуустаа хандаад хэлэхэд та нарт ах нь итгэдэг, хүндэлдэг. Хандаад хэлэх хэдхэн зүйл байна. Бүхнийг битгий мөнгөний нүдээр хараарай. Ямар нэгэн ажил хийж, юм сурахаар болбол энэний түвшинд би дараа нь хэдэн төгрөгтэй болох вэ? Гэж хэзээ ч битгий бодож бай. Би яаж өөрчлөгдөж, хөгжих вэ гэж бодож байгаарай. Их дээд сургуульд тав, зургаан жил сурсаны дараа ямар өнгөтэй дифлом авах нь чухал биш, чи хэн болж өөрчлөгдсөн бэ гэдэг нь чухал. Дараагийн боддог зүйл бол, хэрэв бизнес хийх, ямар нэгэн албан тушаал хөөх гэж байгаа бол эхлээд мөнгөөр хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм шүү. Заавал ч үгүй цаг заваараа хөрөнгө оруулалт хийгээрэй. Туршлагатай, мэдээлэлтэй, мэдлэгтэй хүнд бол хөрөнгө мөнгө, карьер дараа нь өөрөө урсаад ороод ирдэг. Эцэст нь ганцхан зүйл хэлье, цаг нь болоогүй гавъяа шагнал шиг аюул хаана ч байдаггүй юм шүү.

Цаг заваа гарган ярилцсанд баярлалаа. Таньд аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсье.

Ярилцсан: Б.Ууганбаяр
Continue reading →

“Мобиком” корпорацийн ерөнхий захирал Д.Болор: Үнэ цэнээ залуу насандаа л бий болго, тэр чинь мөнгө

0 comments
Монголчууд "Биеийн бөхөөр ганцыг дийлнэ. Сэтгэлийн бөхөөр мянгыг дийлнэ" хэмээх философитой ард түмэн. Энэхүү үгийн үнэ цэнэ өдгөө ч хэвээр гэдгийг "Мобиком" корпорацийн ерөнхий захирал Д.Болор сануулчихлаа. Даяаршиж буй дэлхийн улс орнууд хувь хүний хурдтай хөгжил бизнесийн стратеги, цагийн менежмент, өрсөлдөх чадвараар хүч үзэж байна. Энэ тухай түүнтэй ийн хөөрөлдлөө.
"Мобиком” корпорацид анх ажилд орж байсан үеэ дурсахгүй юу. Япончууд цагийн менежментээрээ бизнесийн салбарынханд нэр хүндтэй. Тэдний хөрөнгө оруулалттай компанид ажиллахад анх ямар сэтгэгдэл төрж байв?
Манай корпорацийн гурван хөрөнгө оруулагчдын нэг нь “Ньюком” нөгөө хоёр нь Японых. Япон менежмент дэлхийн шилдэг арга барилуудын нэг. Аливаа зүйлд гүнзгий судалгаатай ханддаг, шийдвэрээ маш нухацтай гаргадаг. Нэгэнт гаргасан шийдвэрийнхээ үр дүн гартал араас нь уйгагүй хөөцөлдөж тэмцдэг. Хамгийн гол нь асар их бизнесийн ёс зүйтэй. Өндөр хөгжилтэй орны удирдлагын арга барилаар бид бизнесийн ёс зүйг дээд зэргээр барьдаг. Энэ нь манай байгууллагын удирдлагын төвшинд их нөлөөлөл үзүүлсэн. Анхнаасаа суурь нь зөв байсан компани нэлээд амжилттай ажиллаж ирсэн.
-Та мэргэжилдээ үнэнч хүн байх нь.
-Би үнэхээр мэргэжилдээ үнэнч. Энэхүү мэргэжлийг эзэмшсэндээ одоо ч баярлаж явдаг.
Электроник, холбооны инженер хүн ямарч нийгэм, цаг үед амьдарч болдогоороо онцлогтой. Би өмнөх нийгмийн үед ч мэргэжлээрээ боломжийн сайхан амьдарч байсан. Зах зээлд шилжсэн ч улс төрөөс хамаардаггүй мэргэжил. Мэдээллийн технологи дэлхий даяараа асар өндөр хөгжиж байгаа иймээс мэргэжлээ сольж болих ямар ч шаардлагагүй.
Зарим нь удирдах ажил амаргүй гэдэг ч та энэхүү төвшинд нэгэнт хүрчихсэн ажиллаж байна шүү дээ. Энэ хүртэл дэвшихэд хамгийн чухал нь...
-Сүүлийн 14 жил удирдах ажил хийж байна. Гол нь хүнтэй ажиллах чадвар л даа. Үүнийгээ л хүн хөгжүүлэх ёстой. Би Удирдлагын академид суралцаж, 2001 онд анхны бизнес удирдлагын мастераар төгсч байлаа. Тэр нь надад маш их хэрэг болсон. Хүмүүсээр ажил хийлгэж, бизнесийнхээ зорилгыг биелүүлэх нь хэцүү. Хүмүүсийнхээ дунд хүлээн зөвшөөрөгдөх, үлгэр жишээ болж явах, өөрөө санаачилгатай, дороос гарч байгаа ажилчдынхаа сайн санал, санаачилгыг дэмждэг, тэдэндээ урам зориг, эрч хүч өгч сургадаг, мөн тэднээсээ сурдаг сайн харилцаатай байх ёстой. Монгол Улсын хувьд цөөн хүн амтай зэрэг бизнесийн онцлог бий л дээ. Тиймээс манай улсад бизнес бие биеэ сайн мэддэг цэвэр харилцаан дээр тогтнодог.
Таны хувьд чадварлаг удирдагч гэж хэнийг хэлэх вэ. Зарим судалгаагаар чадвар муутай удирдагч ажилчдаа зүрхний шигдээстэй болгодог гэдэг.
-Өөрийгөө эхлээд хөгжүүлж, хүмүүжүүлэх хэрэгтэй. Өөрөө боловсрогдож бэлтгэгдээгүй хүн бол хэчнээн том албан тушаалыг аваад амжилттай ажиллахгүй шүү дээ. Манай ард түмэн агуу ухаантай. Эхлээд биеэ зас, дараа нь гэрээ зас, тэгээд төрөө зас гэж дарааллыг нь хэлчихсэн. Сайн удирдагч болж, амжилттай бизнес эрхлэхийн тулд өөрөө эхлээд өндөр төвшинд бэлтгэгдэх ёстой. Түүнээс биш ямар нэгэн лоббигоор юм уу, албан тушаалыг худалдаж аваад амжилт гаргана гэж хэзээ ч байхгүй.
Өглөөг яаж эхэлдэг вэ?
-Өглөө аль болох эрт, ер нь 06-07 цагт босчихсон байдаг. Өглөө эрт ном уншдаг, заримдаа олон улсын мэдээ харна. Уншиж судлах зүйл улам л их болоод байна. Олон ном авчихсан, интернэтээс хэрэгтэй зүйлээ бэлдээд тавьчихдаг юм. Өөрийнхөө чадварыг хөгжүүлж, арвижуулахад цагаа зарцуулдаг. Тэгэхгүй бол дорхноо хоцрогдоно шүү дээ. Шинэ мэдээлэл, шинэ арга технологиос жаахан хөндийрөхөд нэг мэдэхэд ийм байдалд хүрнэ. Тиймээс сайн бизнес хийхийн тулд их ажиллах, олон зүйлийг мэдэж, олж авах шаардлагатай болдог. Хэн нь их мэдээлэлтэй байна, тэр хүн л бизнес шийдвэрийг шуурхай гаргана. Ажил их гээд авьяас чадвараа хөгжүүлэх, сурч мэдэхээ хойшлуулж болохгүй. Эрүүл чийрэг байхын тулд спортыг мартдаггүй, заавал хэдэн минут хичээллэдэг. Тэгээд өглөөнийхөө цайг уучихаад ажилдаа ирдэг.
Үгүй ээ, ингэхэд бизнес,спорт хоёр ямар холбоотой гэж?
-Удирдах ажил хийдэг хүнд байх ёстой хамгийн чухал нэг зан чанар бол спортлог байх юм. Мэдээж хэрэг заал хэсээд хамаг цагаа өнгөрөөнө гэсэн үг биш л дээ. Тодорхой цагийг зардаг байх хэрэгтэй. Тэр хэмжээгээр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийнэ. Хамгийн гол нь бизнесийн шийдвэр хурдтайгаар зөв ?ардаг юм. Спортоор хичээллэдэг, хичээллэдэггүй хүн хоёрын хооронд их зөрүү байдаг. Хичээллэдэггүй хүмүүсийн хувьд болохоосоо илүү болохгүйг нь бодоод, хэтэрхий зориг муутай аашилдаг. Спорт өөрийгөө давж дийлэх, энерги идэвх, эрч хүч авах хамгийн гол зүйл төдийгүй бизнесмен хүний амралт. Тиймээс би зав л гарвал явган явдаг болоод зайгаа. Хөдөлгөөн сайтай болохоор нь заалны спортоос бадьмингтон нэлээд тоглодог. Сүүлийн үед боулингийн клубт явж байна.
Ширээний номоо ямар шалгуураар сонгосон бол?
-Миний хайртай ном "Амьдралын алтан ном". Дандаа ялж дийлээд баяр баясгалантай байхгүй шүү дээ. Ядрах, ялагдах, урам муутай байх үед тэр номоо уншдаг. Их сайхан ном л доо. Үүнээс гадна зөндөө олон ном бий. Ихэвчлэн менежментийн чиглэлийнх. Ажилтнуудаа яаж сэдэлжүүлэх вэ гэдэгт би их анхаардаг. Тэдэндээ ажиллах эрч хүч, урам зориг өгөх, хооронд нь илүү сайн хамтарч ажиллуулдаг болгох, оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд би иймэрхүү чиглэлийн номыг түлхүү уншиж судалдаг юм.
Хамгийн сүүлд ямар ном худалдаж авсан бэ?
-"Өрсөлдөөний стратеги" гэдэг орчуулгын ном авсан. Их сайн ном байна лээ.
Хувь хүний хөгжил, менежмент, стратегийн номыг их уншдаг гэлээ. Ингэхэд та ер нь өөрийгөө ялж чадсан хүн мөн үү?
-"Өөрийгөө бүр мөсөн яллаа” гэж хүн хэзээ ч хэлж болдоггүй. Орчин үед хүн өөртөө л дайсан болж байна. Ямар наган байдлаар хүв өөртөө ихэвчлэн ялагдах гээд байдаг. Өнөөдөр хийх ажлыг маргааш болгож хойшлуулах нь ялагдаж байгаа нэг хэлбэр шүү дээ. Төлөвлөсөн зүйлээ тасалдуулдаг. Хүн бүхэн төгс болж чадахгүй ч аль болохоор өөрийгөө ялахын төлөө хичээх хэрэгтэй. Би ийм л зарчмаар явдаг.
Та ялагдлаасаа хамгийн их сургамж авч байсан үе нь хэзээ бол?
-Бүр их айхтар ялагдал хүлээж байгаагүй. Сайхан хамтаа олон, сайн байгууллагын хүчээр ихэвчлэн амжилттай өсч ирсэн. Өнгөрсөн оны хувьд бид хямралаас үүдэлтэйгээр бизнесийн зарим зорилгоо биелүүлж чадаагүй зүйл бий. Хатуу хүнд нөхцөлд ажиллах чадвар туршлага дутлаа даа л гаж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчдөө ялагдаагүй, өөртөө ялагдсан. Өнгөрсөн жил алдчихлаа гэхэд үүнийгээ энэ жил яаж нөхөх вэ гэдгээ бодож төлөвлөөд нэлээд ажлыг амжуулж байна. Тодорхой хэмжээний үр дүнг нь амсч эхэлсэн.
Дэлхий хямарснаас биш Монгол хямраагүй гэж зарим нь үздэг. Ер нь 2009 онд юу болоод өнгөрчихөв өө?
-Маргах хэрэггүй. Дэлхий даяараа л хямарчихсан. Харин Азийн хямралыг бид мэдрээгүй өнгөрч байлаа. Дэлхий улам бүр даяаршиж байгаа нь өнгөрсөн жилийн хямралаас харагдана. Хөгжингүй орноос үүдэлтэй хямрал бүх дэлхийг хамарч, эдийн засгийн олон салбар зогсолтод орлоо. Олон компани ажлын байраа цомхотгон бизнесээ өргөтгөж чадахгүй болж царцчихсан. Мэдээлэл, холбооны бизнес харилцагчийн эдийн засгийн боломжоор хэмжигддэг,. Хямралын үед мэдээж хүмүүс хэмнэж эхэлнэ шүү дээ.
Тэгвэл хямрал өнөөдөр дууссан уу?
-Болоогүй, өнгөрсөн жилийн хямрал энэ жил ч үргэлжилж байна. Хямрал дуусна гэдэг нь хүмүүс ажлын байр, орлоготой болж, эдийн засгийн салбарт бүгдээрээ хэвийн ажиллагаанд орохыг хэлнэ. Манай эдийн засаг жижигхэн дээ. Хоорондоо учраа олоод, улс төржөөгүй бол дорхноо хөл дээр босчихно. Тэр газар нутаг дээр их баялагтай бид азтай ард түмэн. Түүнийгээ л зөв зарцуулчихвал Монголын эдийн засаг сэргэх нь амархан.
Манай улсад бизнес нь улс төртэйгээ, улс төр нь бизнестэй холилдчихсон. Ингэхээс аргагүй гаж зарим нь мэлздэг. Харин таны хувьд арай өөр бодолтой байх шиг?
-Бид төвийг сахьсан байр суурьтай. Ямар нэгэн улс төр, эдийн засгийн бүлэглэлд ордоггүй. Хамгийн зөв бизнесийн соёлыг л Монголдоо нэвтрүүлнэ. Бизнесийг эхнээсээ зөв хийх нь манай хөрөнгө оруулагчдын алтан дүрэм. Зах зээлд дөнгөж хөл тавьж байгаа компани эхний үед орлого ашгаа нууж алдах гээд байдаг гэмтэй.
"Ажил, орлоготой болоод цагт хямралаас гарвал гаж та хэллээ Хямраагүй байхад ч ажил олгогч, ажил хайгчийн хооронд нэг нь голдог, нөгөө нь цалингаа чамладаг ая цав үүсчихсэн л байсан шүү дээ. Бид энэ байдлаас яаж гарах вэ. Боловсролын тогтолцоог өөрчлөх үү, эсвэл таны хэлдгээр хувь хүв өөрийгөө л хөгжүүлэх ёстой юу?
-Зах зээлийн нийгэмд засаг төрөөс км нэхэхийн оронд хүн эхлээд өөртэйгээ л ажиллах ёстой. Бүх зүйлийг дээрээс авчихна гэж бодвол түүн шиг худал зүйлгүй. Өөрийнхөө авьяас чадварт таарсан ашиг орлого хийх бололцоог зах зээлийн нийгэм илүү олгодгоороо давуу талтай. Энэ сэдвийг хөндөхийн тулд олон зүйлийг ярихаар байна л даа. Нэгдүгээрт, өөрсдийгөө нээж харуулахгүй байна. Ялангуяа залуу байхдаа өөрийнхөө үнэ цэнийг бий болгооч гэж би байнга хэлдэг. Үнэ цэнэ гэдэгт мэдлэг боловсрол, дадлага туршлага, зөв төлөвшилтэй, хаана ч очсон, хэнд ч өөрийгөө цөөн үгээр зөв таниулж чаддаг, ажлаа үнэнч шударгаар хийдэг байх хэрэгтэй. Зах зээл хөгжсөн аль ч улсад мэргэжилтэн гэхээсээ илүү ийм л зүйлийг шаарддаг. Хэр зэрэг итгэлтэй байна, тэгээд хэр зэрэг төлөвшилтэй байна, эцэст нь хэр зэрэг ур чадвартай байна гэдгийг хардаг болжээ. Боловсролын систем рүү бүх бурууг чихэж болохгүй. Хүн суръя гэвэл бүх боломж байна шүү дээ. Ний нуугүй хэлэхэд жаахан залхуу байна. Би дотоодод төгссөн ч сургууль, мэргэжлээрээ бахархдаг. Одоо залуучууд маань жаахан хичээх хэрэгтэй. Төлбөр төлж сурах тусмаа хариуцлагатай болох ёстой шүү дээ.
Орчин үеийн төлөвшсөн залуу хүнийг та тодорхойлбол?
-Өөрийгөө болон өрх гэрээ тэжээж тэтгэх чадвартай байх хэрэгтэй. Заавал дээд боловсролтой, олон хэл мэддэг, мастер зэрэгт байвал сайн хийж сур. Түүнийг чинь үнэлнэ. Өнөөдөр сайн техникч, дархан, мужаан хэрэгтэй байгаа. Гэтэл болсон, болоогүй дээд боловсролын диплом авсан мэргэжлийг голох хандлага ажиглагдаад байх юм. Тааруухан ашиг муу ажил гэхээсээ илүү өөрийнхөө чадах ажлыг л сайн хийчих сэтгэлээсээ хүнийг хуурахгүйгээр тухайн ажил мэргэжлээрээ өөрийгөө хөгжүүлж дадлагажуулаад өгөөч. Эцэстээ өндөр цалин авахын тулд өндөр чадвартай байх хэрэгтэй. Ямар ч асуудал шийдвэрлэх чадвар туршлагагүй байж цалин голоод явах нь утгагүй. Түүний оронд өөрийнхөө сул талыг олж, дадлага туршлагаа хөгжүүлээд нэг хэсэгтээ бүсээ чангалчихвал дараа нь тэр хэмжээгээр л олдог. Ингэхгүй бол нэг л мэдэхэд өрсөлдөх чадваргүй бодчихсон байна шүү дээ. Насан туршдаа хүн ажил, ашиг орлоготой, хүнд гологдохгүй, эрүүл чийрэг байх ёстой. Хүн гол үнэ цэнээ залуу насандаа л бий болгодог юм. Үнэ цэнэ гэдэг чинь мөнгө шүү дээ.
Танай компани сайн менежментээрээ хэрэглэгчдээ татаж чаддаг. Үүний зэрэгцээ Мобиком олон жил орлого ашигтай ажиллаж байгаа юм чинь одоо үйлчилгээний төлбөрөө хямдруулж болдоггүй юм уу" гэж олон үйлчлүүлэгч асууж байгаа нь ажиглагддаг. Энэ талаар та нарт төлөвлөсөн зүйл бий юу ?
-Харилцаа холбоог зохицуулах хорооноос биднийг хянадаг. Манайх тарифаа хамаагүй бууруулбал өрсөлдөгчид маань хүнд байдалд орно шүү дээ. Тиймээс бид хяналттай байдаг. Гэхдээ зарим үйлчилгээний тариф өрсөлдөгчидтэйгээ адил төвшинд байгаа. Өнгөрсөн онд манайх хэрэглэгч төвтэй байгууллага болсон. Нөгөөтэйгүүр, энэ нь том хариуцлага. Удахгүй манайх ISO-9000 стандартыг нэвтрүүлнэ. Ингэхээр бүтээгдэхүүн, үйлчилгээ маань олон улсын төвшинд хүрч,өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Монголын олон компани бидний араас ингэж явах байх.
Ярилцлагынхаа төгсгөлийн асуултыг танд үлдээе.
-Монгол хүн өөрийгөө битгий голооч. Бусдаас хоцорсон, доогуур төвшнийх гэж бүү чамлаач. Чадна шүү дээ. Жаахан хичээчих. Бүгдийг нь хийж чадна. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийг ажиглахад барууны шилдэг менежментийг авч хэрэглэх нь дутагдаад байна. Хуучнаараа л яваад байж болохгүй. Бизнесийнхээ зорилтыг тодорхойлж, хэмждэг, бүтээмжийг дээшлүүлдэг гээд олон арга хэрэгсэл бий. Тэрийг хэрэглэж болдог юм. Бид олон жил туршиж, үр дүнг нь үзсэн болохоор үүнийг бардам хэлж байна. Бид бүгдээрээ л сайн байж, ижил төвшинд очсноор хувь хүн, улс орон хөгжинө шүү дээ.

Эх сурвалж: Г.Ганчимэг - ganchimeg@zmail.mnganchimeg@zmail.mn
Continue reading →

“Хөгжилд нэмэх бидний санаа”

105 comments

Та Америкт ажиллаж амьдараад 7 жил болж байгаа. Калифорни мужийн Сан Франциско хотод анх ирж байсан 1998 он бол монголчууд Америкт хөл тавьж дөнгөж эхэлж байсан цаг, энэ хугацаанд үзэх туулах, суралцах мэдэх бишгүй олон зүйл тохиолдож байсан гэж та бидэнд бичсэн мэйл-дээ дурьджээ. Амьдралын тэрхэн эгшнээс бусдад сургамжтай, хэлж яримаар зүйлсээсээ манай уншигчидтай хуваалцаач?

Эхлээд ирж байсан Монголчууд Америкийн талаар хар таамаг төдий маш бага мэдээлэлтэй, виз авсан аль нэгэн хэлний сургуулийн урилгаа барин Англиар буруу зөв яриад бууж байв. Халсаанд нь цөөхөн хэдэн ногоон, ганц үүргэвчинд нь солих хувцас, Англи Монгол толь, ярианы дэвтэр л байсан байх. Бидний ижил Америкт анх хөл тавьж байгаа Хятад, Филлипин, Солонгос, Оросуудыг бол Америкийн иргэн болсон унаган Англи хэлтэй нутаг нэгтэн нь онгоцны буудал дээр хэд гурваараа тосч машиндаа суулгаад зам мөрийг нь зааж хэлээд үйлчлээд өгнө. Бэлэн байр сууцанд оруулж мөнгө төгрөг бүх талаар тусална. Хил гааль дээр ч орчуулагч бэлэн байж байх жишээтэй. Тэднийг Америкт аль хэдийн суурьшаад хэдэн үе дамжин бий болсон өөрсдийнх нь community хүлээж авдаг. Гэтэл нэг Монголыг замдаа Сайн явж ирэв үү гээд тосоод зогсож байх хэн ч байсангүй, нөгөө суралцахаар ирсэн хэлний курсийн хичээл онгоцноос буугаад л эхлэнэ шүү дээ. Би хувьдаа Америкт ирж байсан эхний Монголчууд оюун санааны болон сэтгэл зүйн хувьд боломжийн хүмүүс байж энд амьдрах арга ухаанаа олох эхний зам мөрийг зөв сайн гаргасан гэж боддог. Aжил олж байр хоол гээд хамгийн наад захын зардалаа төлөхийн хажуугаар хэдэн доллар цааш нь хийх, наашаа ирэхдээ тавьсан өр зээлээ төлж барагдуулах, цоо шинэ нийгэм орчин ахуйд дасан зохицож байр сууриа олох зэрэг заавал даван туулах ёстой зүйл маш их байлаа. Удахгүй тэр мундаг газраас доллар мөнгө ирнэ, ард үлдсэн бидэндээ тус нэмэр болно, тийшээ намайг татаж авна, араас нь очно гэсэн бодолтой үлдсэн аав ээж, эхнэр хүүхэд, ах дүү, найз нөхдийнхээ бөөн итгэл найдварыг тээгээд ирсэн улс юун нөгөө сургууль хичээлд явах, урилгаар ирсэн сургууль дээрээ ч очиж үзэлгүй ажил эрээд эхэлнэ. Тухайн үед хэл ус муутай, дээр нь хүний газар мөнгөгүй болох аюул энүүхэнд байв, Гэхдээ л үнэхээр болохгүй чадахгүй юм байна гэж шантраад нутаг буцсан хүн тун ховор байсан. Одоо арай өөр болжээ. Монголчууд төвлөрөн суудаг хотуудад ах дүү, найз нөхөдөө бараадан ирсэн хүмүүс бол сургууль курст яваад оюутны статусаа хадгалан ажил төрөл олж хийж болж байна. Тэгэхээр Америкт аль нэгэн сургуулийн урилгаар визээ авч ирвэл тэр сургуулдаа явахын зэрэгцээ бусад олон асуудлыг шийдэхэд илүү дөхөм байх болно гэж наашаа ирэхээр зорьж буй хүмүүст захимаар байна.

Та Америк дахь монголчуудад зориулж “Замдаан” сэтгүүл эрхлэн гаргадаг. Тэгэхээр Америкийн баруун эргийн Сан Франциско хотод ажиллаж, сурч амьдралын мөр хөөж яваа монголчуудын талаар арвин мэдээлэлтэй байгаа болов уу? Америкийн монголчуудад өнөөдөр ямар асуудлууд хамгийн ихээр тулгардаг вэ?

Энд бид эрх чөлөөг олон талаар эдлэж байгаа, хавчигдан гадуурхагдах тийм зүйл байхгүй гэж хэлж болно. Мэдээж ихэнхи Монголчууд визийн хугацаа аль хэдий нь дууссан, албан ёсоор ажиллах зөвшөөрөлгүй тул гаднын хууль бус цагаач иргэдэд тулгардаг бүх л асуудлууд гарч ирдэг. Жишээ нь эзэмшсэн мэргэжилээрээ гайгүй пүүс компани, байгууллагад орж ажиллаад ахиж дэвших боломж бага, өвдөж зовох үед эдлэх эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдах боломжгүй, яаралтай хэрэгцээ гархад нутаг руугаа яваад ирж чадахгүй зэргээс өгсүүлээд олон зүйл байдаг. Нэгэнт энэ хүчирхэг орны нийгмийн даатгалын тогтсон системд хамрагдаж чадаагүй бол үр дагавар нь хувь хүн дээр маш үнэтэй тусдаг, жишээ нь шүд өвдөөд эмчлүүлэх шаардлага гарлаа гэхэд даатгалгүй бол наад зах нь $1500, шүдээ шууд авхуулна гэвэл $150. Хүүхдээ цэцэрлэгт өгвөл хамгийн хямд нь сарын $600 (Сан Франциско хотын жишигээр) гэх мэт.

Та анх энэ газар ирж байсан үе буюу 7 жилийн өмнөх монголчуудын амьдралын өнгө төрх, хэмнэл өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Өөрчлөгдсөн юм их бий, хэдэн жил болсон, суурьшсан Монголчууд наад зах нь тогтсон aжил, орлготой, банкинд данстай, зээлийн карттай, унаа машинтай, үр хүүхэд нь сургууль соёлтой, өөрсдөө наад захын хэл устай болсон за тэгээд цаашилбал зарим нэг хэсэг нь сурсан мэдсэн дадлага туршлага дээрээ үндэслээд боломжийн бизнес эхэлчихсэн, үл хөдлөх хөрөнгө, хауз, байшин зээлээр аваад орчихсон эндхийн дундаж амьдралын хэв загварт хэдий нь ороод явж байгаа, Монголчууд төвлөрөн суудаг газруудад хамтын зохион байгуулалтанд орж нийгэмлэг холбоо байгуулагдсан, сонин хэвлэл, веб сайт, имэйл сүлжээтэй болсон зэрэг олон өөрчлөлт байгаа, Ганц жишээ дурдхад Америкийн хаанаас ч Монгол руугаа хүссэн цагтаа залгаад чөлөөтэй ярьдаг болсон. 7 жилийн өмнө 1 минутанд $3.00 төлж ярьдаг байсан бол одоо $5.00 төлөөд 200 минут ярьж болж байна. Ер нь Америкт манайхан ажиллаж амьдарч эхэлсэн арав хүрэхгүй жилийн хугацаанд гар хумхиад зүгээр суусан хүн байхгүй, бүгдээрээ л зав зайгүй ажиллаж байна. Нөгөө талаар энэ хугацаанд өөрсдөө сургууль соёлд яваад боловсрол мэргэжил эзэмших боломж бас гарсангүй, насны ялгаа, Англи хэлний бэлтгэл гээд олон хүчин зүйл нөлөөлсөн байх, хамгийн гол нь сургуульд сурах цаг зав олсдонгүй. Aмерикт oрж ирэхдээ даруулсан визний хугацаа дуусангуут дахин сунгуулах боломжгүй болно тэгээд албан ёсоор ажиллаж амьдрах эрх олж авч чадахгүй, ихэнх нь энэ тал дээр анх ирсэн шигээ байдалтай явж байгаа. Харин энд гарсан Монгол хүүхдүүд маш олон боллоо, эндхийн ахуй иргэншил, сургууль соёлтой нэгэн шинэ үе өсөж бойжиж байна. Энэ хүүхдүүд ирээдүйд Америкийн Монголчуудын жинхэнэ өнгө төрхийг тодорхойлох байх даа. Ямар хүн болоод яаж тодорхойлох вэ гэдэг тал дээр бидний үүрэг бас их бий.

Сан Францискод хэдий хэмжээний монголчууд байна, тэдний гол зорилго юу вэ? Суралцах уу, эсвэл мөнгө олох уу?

Сан Францико хотод ойролцоогоор 500 орчим, залгаа дагуул Оакланд, Конкорд, зэрэг нилээд хэдэн хотуудад суугаа Монголчууд нийлээд 2000 орчим болох байх. Яг нарийн тоог нь гаргах боломжгүй, ийш тийшээ явах шилжилт хөдөлгөөний хувьд харьцангуй тогтвортой байгаа, бидний дотооддоо зар мэдээлэл солилцдог имэйл сүлжээнд (bay_area_mongolians@yahoogroups.com) одоогоор 600 гаруй Монголчууд бүртгэлтэй байна. Энэ жилийн Наадмаар гэхэд Сан Францискод 1000 орчим Монголчууд цугларч байв. Сакраменто хот орчимд 300 орчим Монголчууд суудаг. Одоо их дээд сургуульд сурахаар виз аваад ирж байгаа залуучууд сургуульдаа явдаг болжээ, эндхийн монгол хүүхдүүд зарим нь коллежд элсэн орж эхэлж байна. Дунд насныхан бидний хувьд оройн цагаар зав зай гаргаж чадвал үнэ төлбөргүйгээс эхлээд боломжийн үнэтэй сургууль курс, хэлний бэлтгэл олон бий, гэхдээ бидэнд гэр бүлээ аваад явах, үр хүүхэдээ мэргэжил боловсролтой болгох нь гол байна, үүний тулд мөнгө олох хэрэгтэй, хүүхдүүд боловсролгүй бол бидний араас л орно, бас монголд маань биднээс хамааралтай гэр бүл, аав ээж ах дүү гээд олон улс байна шүү дээ. Болж өгвөл хурдхан хэдэн төгрөг цуглуулаад монголдоо очиж ажиллаж амьдрах бодол төлөвлөгөө хүн бүрт явдаг байхаа.

Монголчууд ямар ямар мужуудад илүүтэй төвлөрөн суудаг вэ?

Монголчууд Америкийн инхэнх мужуудад байгаа. Хамгийн их төвлөрөл баруун эрэгт Кальфорн мужийн Бэй Аэриа дахь Сан Франциско, Оакланд, Сакраменто, Лос Анжелос, төвийн бүсэд Колорадо мужийн Денвер, Иллинойс мужийн Чикаго хотуудад, зүүн эргийн Вашингтон, Нью Йорк хот орчимд байдаг. Америкт нийтдээ 10.000-15.000 орчим Монголчууд ажиллаж амьдарч байна гэсэн багцаа тоо бий.

Монголчууд маань өөр хоорондоо төрөл бүрийн мэдээлэл солилцох хэрэгцээ гарч, өөр хоорондоо нэгдэн зохион байгуулалтад орж ямархуу ажил хэрэг амжуулж байгаа вэ?

Төвлөрөл үүсэхийн хамт нэгдэн зохион байгуулалтанд орох хэрэгцээ аяндаа гарсан. Хүний нутагт яваа иргэд маань гэсэн сэтгэлээр Америкт суугаа Монголын ЭСЯ болон консулын зүгээс ханддаг болсон. Ялангуяа элчин сайд Р.Болд болон түүний багийнхан энэ тал дээр эргэлт гаргасан гэдэгтэй олон Монголчууд санал нэгдэх байхаа, ЭСЯ-наас санаачлан Монголчуудын Холбоог дээр дурдсан хотуудад байгуулан баталгаажуулсан бөгөөд одоо бүх талаар дэмжин байнгын харилцаатай ажилладаг болоод байна. Амжуулж хийж байгаа ажил хэрэг гэвэл олон бий. 2004 онд АНУ­-д хийсэн Монгол улсын ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр Монголчуудын холбоод хамтран Америкт суугаа Монгол иргэд бидэнд тулгарч байгаа, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг нэгтгэсэн өргөх бичгийг боловсруулан бэлтгэж ерөнхийлөгч Н.Багабандид өргөн барьсан. Хэдхэн хоногийн өмнө шинэ ерөнхийлөгч Н.Энхбаяр маань НҮБ-ийн ассамблейн хуралд оролцоод буцах замдаа Сан Францискод Монголчуудтайгаа уулзсан энэ үеэр санал хүсэлтээ нэгтгэсэн бичигийг дахин шинэчлэн боловсруулж өргөн барьлаа. Монголын урлаг соёлынхны тоглолтуудыг удаа дараа зохион байгуулж байна, үзэсгэлэн яармаг соёлын арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцож сурталчилж байна, уралдаан тэмцээн, баяр наадамаа хот хотдоо зохион байгуулан тэмдэглэж байна. Монгол туургатан хүүхдийн урлаг соёлын наадамыг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг боллоо. За тэгээд хүний нутагт өвдөж зовох, осол аваарт орох, хэрэг төвөгт холбогдох, ажил орлоггүй болох зэрэг янз бүрийн асуудал гарахад Монголчууд маань Холбоо нийгэмлэгтээ ханддаг. Өдөр тутмын ажлынхаа хажуугаар сайн дурын үндсэн дээр нутаг нэгтнийхээ төлөө цаг зав баран зүтгэж явдаг Монголоо гэсэн сэтгэлтэй, эрдэм боловсролтой цөөн тооны хүмүүс эдгээр ажлуудыг голчлон зангидаж нугалаж байдаг гэдгийг хэлмээр байна. Жишээлбэл Сан Францискод Ш.Баатар, Д.Лувсанжамбаа, Ш.Энхбаяр нарыг нэрлэж болно. Монголчууд Америкт өөр хоорондоо мэдээлэл солилцдог хамгийн гол суваг бол Интернэт. Зөвхөн хоорондоо төдийгүй Монголын өдөр тутмын мэдээлэлийг интернэтээр цаг тухайд нь авч байна, Мөн дэлхийгээр нэг таран суугаа Монголчууд интернэтээр харилцаж санал бодлоо чөлөөтэй солилцож байна. Зар мэдээлэл дамжуулах ймэйл сүлжээ Монголчууд төвлөрсөн хот бүрт бий, хэвлэл мэдээлэлийн хувьд Вашингтон хотноо суугаа МОНЦАМЭ агентлагын тусгай сурвалжлагч Б.Номинчимэдийн эрхлэн гаргадаг 7 хоног тутмын “Даяар Монгол” сонин хамгийн олон захиалагчтай нь. Денвэр хотноо “Moнгол Мэдээ” сэтгүүл, Мэрилэнд мужид “Америкийн Монголчууд” сонинг мэргэжилийн сэтгүүлчид эрхлэн гаргадаг. Денвэрт суугаа хэсэг залуучууд Монгол телевизийн 7 хоногийн нэвтрүүлэгийн тоймыг DVD хуурцагт бичээд шуудангаар хүргэх үйлчилгээг явуулж байгаа. Нэвтрүүлэгийн дундуур Америкт байгаа Монголчууддаа зориулсан зар сурталчилгааг оруулсан видео ролик хүртэл хийсэн байсан, Залуучууд маань хамтран баг бүрдүүлж ажилладаг боллоо. Тухайлбал Охайо мужид суугаа Ч.Ганболд гэдэг залуу интернэт телевиз, радиогийн www.tsahim.tv сувгийг санаачлан мэдээлэлийн бас нэгэн шинэ орон зай нээгээд байна. Дээр нь Монгол Яaхуу грvпvvдийн и-мэйлчид, Монгол Блогуудын идэвхитэн бичигчид нарын чадварлаг залуучууд интернэт мэдээлэлийн www.news.tsahim.tv сайтыг хөтлөн шуурхай ажиллуулж байна. Программ хангамж, холболтын асуудлыг Германд комьютерийн чиглэлээр суралцдаг С.Бадрал хариуцдаг. За тэгээд Америк дахь Монголчууд маань хоолны газар, авто засвар, хими цэвэрлэгээ мэтийн жижиг төрлийн бизнес нээгээд амжилттай ажиллуулж байгаа жишээ олон бий. Манайхан Америкт хамгийн тогтвортой дэвшилттэй ажиллаж байгаа бас нэг салбар бол барилгын засвар үйлчилгээ юм. Энэ чиглэлээр ажиллаж байгаа Монголчууд өөрсөө хувийн иж бүрэн багаж хэрэгсэлтэй, ажлаа бүрэн мэддэг, дадлага туршлагатай тодорхой хүрээний харилцагчидтай болсон. Мөн үл хөдлөх хөрөнгийн агент, муж хооронд алсын тээврийн жолоочоор ажилладаг Монгол залуучууд олон болж байна. Саяхан Оакланд хотноо суугаа Монгол хөвгүүдийн “5TEN” гэдэг хип хоп хамтлаг анхны CD-гээ гаргаж зурагт хуудасаа хэвлүүлсэн байна. Энд өсөж торниж байгаа хүүхдүүд ч эхнээсээ юм хийгээд эхэллээ. Бидний хувьд сэтгүүлийнхээ зэрэгцээ Бэй Ариа орчмын Монголчууддаа зориулан 7 хоногийн “Замдаан Зар” гэдэг зар мэдээлэлийн хуудас гаргаж үзлээ, нийтдээ 36 дугаар гаргаж үнэгүй тараасан. Монголын мэдээлэлийн аудио CD гарган тарааж бас үзлээ. Зарим үед цаг зав, санаачлага оролдлого дутуугаас болж бодсон санасан зүйлүүдээ хийж гүйцээж чадахгүй явна. Ер нь Америкт байгаа Монголчууд маань аливаа хийж бүтээх гэсэн санаа оноог маш сайн хүлээж авдаг, урам өгдөг, дэмжиж тусалдаг гэдгийг энэ дашрамд онцлон хэлмээр байна.

Ер нь амьдралын өртөг ямар мужид өндөр, ямарт нь боломжийн байдаг вэ? Мужуудын онцлог, ялгааны талаар мэдээлэл өгч болох уу. Хараар ажиллаж байгаа болон ажил мэргэжлээрээ дагнаж буй хүмүүсийн хувьд хаана, аль мужид амьдрах нь илүү тааламжтай, тохиромжтой байдаг вэ?

Кальфорн муж улс бол газар нутгийн баялгаараа эртнээс алдартай бөгөөд эдийн засгийн үзүүлэлтээр Америк дотроо төдийгүй дэлхийн улсууд дотор их долоогийн дунд орохоор хүчин чадалтай гэгддэг. Энэ мужийн нутаг дээрх Цахиурын хөндий “Silicon Valley”-д комьпютерийн ууган том компаниуд, физик, хими, биотехнологийн хүрээлэн, эрдэм шинжилгээний лаборатор, Лос Анжелос хотын хаяа дэрлээд дэлхийн кино урлагын өлгий Холливүүд, Бэй Аэриагийн хойг дахь үсан үзэмийн дарсаараа Францтай өрсөлддөг Наппа хөндийн тариалан зэрэг олон алдартай газруудаар аянчин жуулчдын хөл тасардаггүй. Сан Франциско бол байгалийн үзэсгэлэн, цаг уурын тааламжтай нөхцөлөөрөө гайхалтай хот. Америкийн хамгийн өртөг өндөртэй хотуудын тоонд Нью Йоркийн дараа 2-рт бичигдэж байна. Энд ганц өрөө байрны түрээс хотын төвийн хямд дүүрэгт гэхэд $800-$1000 байх жишээтэй. Хүн амын шигүү бөөгнөрөл, бизнесийн төвлөрөлөө дагаад ажлын байрны олдоц сонголт элбэг, цалин хөлсний үнэлэмж нь өндөр тул газар газраас цагаачид их цуглардаг. Мужийн зарим хууль дүрэм нь ч гаднынханд ээлтэй уян хатан байх нь бий. Энд зүсэн зүгийн аялгатай хазгай муруй Англи хэлээр яаж ийгээд хэл нэвтрэлцээд байж болдог бол зарим нутагт хичнээн хичээж яриад байхад ойлгохгүй царай гаргаад зогсож мэднэ. Америкийн муж улс болгонд өөрсдийн хууль дүрэм нь тусдаа үйлчилдэг. Жишээ нь Кальфорнд худалдааны татвар хамгийн өндөр буюу 8,5 хувь байдаг байхад хойд хөрш залгаа Орегон мужид худалдааны татвар огт байхгүй гэх мэт.

АНУ-д оршин суугаа гадаадын иргэд зайлшгүй мэдэх шаардлагатай хууль, дүрэм гэж юу байдаг вэ?

Гадаадын иргэд яг ийм хууль дүрэм заавал мэдэх шаардлагатай гэсэн тусдаа жагсаалт байдгийг би мэдэхгүй байна. Америкийн нутаг дээр байгаа гадаадын иргэн ч бай, Америкийн иргэн ч бай хуулийн өмнө хүлээх адил тэгш эрх үүрэгтэй болов уу. Та ямарч асуудлаар өмгөөлөгч хөлслөн мэргэжилийн зөвлөгөө авах боломжтой. Ихэнх Америкчууд шаардлагатай тохиолдолд ханддаг, үйлчлүүлдэг хувийн хуульч өмгөөлөгчтэй байдаг юм билээ. Бүх зүйлийг хуулийн дагуу байхыг шаардана. Жишээ нь та машин барихын тулд мужийн жолооны шалгалт өгч үнэмэх авсан байхын зэрэгцээ таны машин бүрэн шалгалтанд орсон, даатгалд хамрагдсан байж сая хөдөлгөөнд оролцох эрхтэй болно. Дашрамд нэг зүйл хэлхэд Монгол Америкийн засгийн газар хооронд байгуулагдаад 14 жил болж байгаа консулын конвенц гэж бий, энэ конвенцийн дагуу Монгол улсын иргэний эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөх, хаа нэгтээ саатуулагдах үедээ өөрийн ЭСЯ консулын газар мэдэгдэхийг шаардах эрхтэй, тэр нөхцөлийг нь Америкийн хууль хяналтын байгууллага гаргаж өгөх ёстой гэсэн заалтууд байдаг тухай элчин сайд Р.Болд Сан Францискод Монголчуудтайгаа уулзахдаа захиж хэлж байсан.

Америкт амьдарч буй хүн ямар ямар төрлийн татвар, хураамж төлдөг юм бол? Ер нь орлогын хэдэн хувь татварт ногддог вэ?

Federal Income буюу Холбооны төсөвт, State Income буюу Мужийн төсөвт, Social Security Employee буюу Нийгмийн даатгалд, Medicare Employee буюу нийгэмийн халамжийн санд төлөх үндсэн 4 татварыг өрхийн гишүүдийн орлогын шаталбараар (housеhold income bracket) тооцон цалингаас суутгаж авдаг. Үүний дээр улсын албан байгууллага, хувийн пүүс компаниуд өөрсдийн ажилтан ажилчдыг хамааруулдаг төрөл бүрийн хөнглөлтийн татварууд бас бий, жишээ нь dental care буюу шүдний даатгалын, disability буюу хөдөлмөрийн чадвар алдах үед авах тэтгэмжийн гэх мэт маш олон төрөл. Жилийн эцэст албан байгууллага, бизнес эрхэлж байгаа ажил олгогч эзэд ажилчдынхаа жилийн орлогын мэдүүлгийг гаргаж хүн тус бүрт илгээдэг. Үүний дагуу та орлогын мэдүүлэгээ төлсөн татварын хамт тусгай бэлэн маягтан дээр бөглөж татварын байгууллагад (IRS) 4 сарын 15-ны дотор илгээсэн байх ёстой. Татвараа бодох аргачилал заавар нь бас бэлэн ирдэг, хэрэв та учрыг нь олохгүй бол мэргэжилийн хуулийн конторт аваачад өгч болно. Тэнд таны татварыг бодоод татварын албанд илээнэ, та зөвхөн танилцаад гарын үсэгээ зурахад хангалттай, мэдээж хэрэг ийм үйлчилгээ үнэ төлбөртэй гэхдээ боломжийн, $20 орчим төлдөг. Ер нь Америкт хувь хүний оролгын хэмжээнээс хамаарсан шаталбараар татвар авдаг. Орлогынхоо бараг тал хүртэлх хувийг татварт өгдөг чинээлэг давхрага байна. Орлого багатай хэсэг нь холбооны татвараас бүрэн чөлөөлөгддөг тал ч бий.

Нийгмийн хамгаалал, халамжийн бодлого нь гадаадын иргэдэд хэрхэн үйлчилдэг вэ?

Америкт оршин суух хууль ёсны зөвшөөрөлгүй ч нийгэмийн халамжийн хүрээнд зарим талаар хамрагдаж чадна. Жишээлбэл ажил, орлоггүй ядуу хүмүүст үйлчилдэг буяны байгууллагын эмнэлэгт үзүүлэх, зарим нэг эмчилгээ хийлгэх, бага орлогтой хүмүүст тусалдаг төрөл бүрийн программд хамрагдах зэрэгт та юун хүн бэ гээд тэр бүр шалгаад буцаагаад байдаггүй. Гудамжинд тараадаг үнэгүй хоолны дараaлалд зогсож хооллодог, орон гэргүй хүмүүс очдог (shelter)-т хоног төөрүүлдэг Монгол хүн ховор, Энэ бол нилээн доод түвшин л дээ, гэхдээ хүн ядарч аргагүй бaйдалд хэзээ ч орж болно. Харин улсаас иргэддээ олгодог ажил орлоггүйн тэтгэмж (ойролцоогоор сарын $300-600 ), байр орон сууцны хөнглөлт зэрэг олон төрлийн хөнглөлт бидэнд яаж олдох вэ. Бага дунд сургуульд хүүхдийг статус харгалзахгүй авч сургадаг хуультай, сайн суралцвал элдэв тэтгэлэг (Shcolarship) олддог, бага орлоготой айлын хүүхдэд зориулсан эрүүл мэндийн боломжийн сайн программд манайхан хамрагдаж чадаж байгаа гээд олон зүйл байна.

Арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа, мэргэжил мэдлэг, шашин шүтлэгээр ялагварлан гадуурхах үзэл хэр хэмжээнд байдаг вэ, ийм байдал гадаадын иргэдэд мэдрэгддэг үү?

Надад өөрт тийм сүртэй явдал тохиолдож байсангүй, тэгээд ч энд тэнд явж элдэв хүрээнд бараг ороогүй хүн тул намайг хэн тоох вэ. Гаднын цагаачдад Кальфорн муж хамаагүй ээлтэй гэдэг үг үнэн байхаа, Ер нь энд та Монгол хүн үү гээд хөл алдаад байх ч юмуу эсвэл хөөж туугаад байдаг тийм юм байхгүй. Гэхдээ зарим нэг мужид гадныхныг илт ялгаварлан гадуурхах байдал ажиглагддаг, мэдрэгддэг гэж хүмүүс ярихыг сонсож байсан ч өөрөө үзээгүй болохоор хэлэх юм алга байна.

Америкийн аль нэгэн компани, байгууллагад гадаадын иргэн ажил хөдөлмөр хийе гэвэл тэрхүү боломж, нөхцөл нь хэр хангагдсан байдаг юм бол?

Эзэмшсэн мэргэжилээрээ сайн бэлтгэгдсэн, хэл усны бэрхшээл байхгүй бол гаднаас ажилтан авахаар сонгон шалгаруулж байгаа пүүс компанид хандан хүсэлтээ гаргаж болох байх л даа, гэхдээ би танайд ажил хөдөлмөр хийе, хангалттай боломж нөхцөл байна уу гэх хаашаа юм. Интернэтээр дамжаад Монголоос хаашаач хандах боломжтой болсон цаг. Гадаадаас авах шаардлагатай мэргэжилтний визийн тоог нэмэгдүүлэх хүсэлтээ Америкийн томоохон компаниуд илэрхийлж байгаа тухай уншиж байсан. Гаднаас авсан мэргэжилтэн боломжийн цалин хөлс, нөхцөлөөр арай илүү үр бүтээлтэй ажилладаг учраас эрэлт хэрэгцээтэй болдог байж мэднэ. Гэхдээ энд ажлын байрны төлөөх өрсөлдөөн бол мундаг шүү дээ. Сайн мэдэх найз нөхдийнхөө хүрээнд харж байхад Ш.Баатар маань Японд 7 жил комьпютерийн чиглэлээр амжиллтай суралцаж цол хамгааласан (Ph Doctor) дараа нь Америкийн Бостонд Харвардын их сургууль төгсөж байж эндхийн комьпютерийн компанид ажилд орж байсан. Кальфорнын Левермор хот дахь Цөмийн физикийн хүрээлэнд залуу гэр бүл Д.Дашдорж, А.Ундраа нар ажилладаг. Хоёулаа Норд Каролинагийн их сургуульд (Ph Dr) хамгаалсан. Тэд одоо цөмийн физикийн томоохон төсөл удирдаад явж байна. Америкийн компниудад мэдлэг мэргэжилээрээ шалгаран үр бүтээлтэй ажиллаж байгаа 200 орчим Монголчууд бий. Ер нь Америкт саяхан орж ирээд амжилтанд хүрсэн цагаачид маш их. Оросоос ирсэн жүүд гаралтай хүмүүс Америкт нэртэй том олон компанийг үүсгэн байгуулсан байдаг. Тухайлбал Google –ийг үндэслэгч ах дүү Брин, Pаy Pal-ыг үндэслэгч Максим Левшин нар одоо дөнгөж гучин нас шүргэсэн залуучууд байна.

Ногоон картны сугалаанд оролцох боломжийн талаар Монголд сүүлийн жилүүдэд их сурталчилдаг, нэг хэсэг хүмүүсийн бизнес болчихсон. Ногоон карт хожсон хүмүүсийн өмнө бодит байдал дээр ямар ямар боломж, үүд хаалга нээлттэй байдаг юм бэ?

АНУ-ын засгийн газраас жил бүр олгодог ногоон картын сугалаанд хамгийн олон квот авч чаддаг цөөхөн орны нэг манайх учраас энэ боломжийг ашиглах хэрэгтэй юм, энэ жил 141 монгол хожлоо гэсэн байхаа, Хятад, Энэтхэг, Индонез зэрэг хүн ам ихтэй орнуудыг оролцуулдаггүй бодлого барьдаг юм билээ. Уг сугалаанд хувь хүн өөрөө материалаа бүрдүүлээд ямарч үнэ төлбөргүй оролцон азаа үзэх бүрэн боломжтой, интернэтэд дараах хаягаар ороод үзээрэй, www.dvlottery.state.gov энд байгаа асуултуудын дагуу алдаагүй зөв бөглөөд стандарт шаардлаганд нийцсэн фото зурагаа оруулаад л гүйцээ. Энэ ажлыг таны өмнөөс хийж, зураг хөрөгийг тань авч илгээх үйлчилгээ үзүүлж байгаа бол тохирсон хөлсөө авч болно л доо, Үүнээс илүүгээр бизнес болгоод хийх боломж ч байхгүй, тэр хүмүүсээс ямарч хамраалгүй зүйл шүү дээ. Ногоон карт хожиж ирээд ажил амьдрал нь тэгшрээд явж байгаа монгол гэр бүл олон бий, Суглаагаар ногоон карт хожсон хүмүүсийг ирэнгүүт нь амьжиргааны тэтгэмж, байр сууц олгоод нэг жилийн хугацаанд хэлний курс сургуульд шууд явуулдаг. Энэ хугацаанд наад захын хэл устай болоод ажил хийх эрхтэй болдог тэгээд л хувь хүн ийм боломжин дээрээс тодорхой байр сууриа олдог юм шиг билээ. Тэдний хувьд албан ёсоор ажиллаж амьдрах эрх нь байна, бүх зүйл нээлттэй, харин ялимгүй хэрэг зөрчил гаргавал эрхийг нь цуцлаад хэдхэн хоногийн дотор Америкаас гарч явахыг шаарддаг гэсэн.

Америкийн хууль дүрэм, цагаачдын талаар явуулж буй бодлогын талаар ярилцъя.

Угаасаа гаднын цагаач иргэдээс бүрэлдэн бий болсон улс гүрэн хэдий ч хууль бусаар орж ирсэн, бичиг баримтгүй цагаачдын тоо өссөөр арав гаруй саяд хүрсэн тул Америкийн нийгэмд хамгийн их бугшмал эмзэг асуудлын нэг болсон. Хөрш зэргэлдээ Мексикээс элдэв замаар хил даван орж ирдэг хөлсний ажилчдын урсгал тасралтгүй нэмэгдсээр байгаа тул энэ байдлыг цаг алдалгүй таслан зогсоож хилийн харуул хамгаалалтаа чангатган дотооддоо байгаа бичиг баримтгүй цагаачдын асуудлыг бүрмөсөн шийдэх олон хувилбарууд Америкийн хууль тогтоох дээд байгууллага конгресс дээр хэлцэгдэж байгаа юм. Үүний зэрэгцээ бичиг баримтгүй цагаачдын дунд Америкийн аюулгүй байдалд заналхийлсэн терористууд орогнон нуугдах аюулаас сэргийлэх, бүх цагаач иргэдийг бүртгэлтэй болгож хяналт тогтоох, хууль бусаар хил нэвтрэх замуудыг бүрмөсөн хаахыг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Одоогоор ил тод хэлцэгдэж байгаа хэд хэдэн хувилбаруудын нэг нь Зочин (TVR) ажилчны программ (Guest worker programm) байна. Гол санаа нь Америкт нэгэнт орж ирсэн бичиг баримтгүй, ажиллах эрхгүй бүх цагаачдыг гэмт хэрэг, татвар төлөлт зэрэг олон үзүүлэлтээр шалган бүртгэж зохих торгууль оногдуулан эхний ээлжинд Америкт 3 хүртэл жилийн хугацаатай ажиллаж амьдрах зөвшөөрөл олгох тухай яригдаж байгаа. Энэ хугацаандаа ажлын байраа баталгаажуулан ажиллаж амьдрах чадвартай болохоо бүрэн нотолж чадвал дахин 3 жилийн сунгалт хийсний дараа байнга оршин суух эрх авахаар өргөдөлөө гаргаж болохоор заасан. Ерөнхийлөгч Бушийн зүгээс бас энэхүү төслийг дэмжин санал болгож байгаа гэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хувилбар, гадаадын бичиг баримтгүй бүх иргэдийг шууд баривчлан албадан гаргахаар заасан төслүүд ч байгаа гэдэг.

Таны хувьд Америк ямар орон бэ?

Хүчирхэг том гүрэн гэдэг ойлгомжтой, эдийн засаг, цэрэг зэвсгийн потенциaл, хөгжил дэвшил, дэд бүтэц, зам тээвэр, холбоо харилцаа, байгалын баялаг, дотоодын нөөц бололцоо гээд бүгд л агуу том, Америкчуудын унах дуртай машин тэрэг нь хүртэл том, хэрэглээ нь их нүсэр талдаа өөрсдөө ч голдуу биерхүү том хүмүүс байдаг. Гэхдээ л хүчирхэг том гэдэг харьцангуй ойлголт гэдгийг Америкт саяхан болж өнгөрсөн хэд хэдэн байгалийн аюул гамшиг харуулсан байхаа. Германаас айлчилж ирсэн нэг хамаатан маань эндхийн хүнсний бөөний дэлгүүр дотор Америкчуудын цуглуулаад явж буй 7 хоногийн хүнсийг харчихаад манай тэнд бол бүтэн сар элбэг хэрэглэх юм байна гээд инээж байсан.

Энэ орны хөгжлийн нууц юунд байна гэж та боддог вэ?

Хүний оюуны потенциалыг дээд зэргээр ашиглаж бас үнэлж чадаж байгаад бол уу, шинжлэх ухаан, техник, технологийн ололтуудыг нийгэмдээ,хэрэглээндээ маш шуурхай нэвтрүүлж шингээж чаддаг нь мэдрэгддэг. Энд хууль бүхний дээр байж бүх юм хуулийн хүрээнд зохицуулагдаж байна. Ажил хөдөлмөр хийгээд авч байгаа цалин мөнгө амьдрал ахуйд нь хүрэлцэж байгаад бас их учир байнаа.

Нутаг сэлгэн суурьшснаас хойш таны үзэл бодол, сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Бидний үеийнхэн бол нийгмийн хөгжлийн маш сонирхолтой үе шатыг дамжиж байна гэж боддог. Зөвхөн социализмын ялалтын төлөө явсаар байгаад дууссангүй, ардчилал, чөлөөт зах зээл, тэгээд хүсэж тэмүүлээд ярьж бичээд байсан тэр өрнөдийн нийгэмдээ ирлээ, үзлээ. Нэгэнт тогтсон үзэл бодол, сэтгэлгээ, өссөж хүмүүжсэн орчин ахуй гэдэг амь бөхтэй байдаг юм байна. Америкчуудын хувьд энгийн хэвийн гэдэг зарим зүйл бидний хувьд яагаад ч ойлгомжгүй юм шиг санагдах үе ч байна. Мэдээж эндхийн хэмжээ стандарт, ажлын арга барил, цаг хугацаа, тавигдах шаардлага гээд наад захын олон зүйлийг шуурхай мэдэж авч эзэмших хэрэгтэй байсан. Гэхдээ бидний өмнөх нийгэмдээ сурсан мэдсэн бүхэн багаддагүй л юм билээ. Ядархад Оросоор яриад хэл нэвтрэлцэх жишээтэй.

Та хэзээ нэгэн цагт нутагтаа эргэн ирэх үү, Монголдоо ирээд юу хийж бүтээе гэж боддог вэ?

Найз нөхдийн хүрээнд ярилцаж суухад хэзээ буцаж явах вэ гэдэг асуулт заавал гардаг. Энд тогтвортой ажил хийгээд хэдэн жил явбал яахав тодорхой хэмжээний мөнгө цуглуулж чадах байх, тэглээ гээд нас жар дал гарчихсан хойноо Буянт Ухаад буугаад дараа нь юу хийх вэ, 2 үнээ аваад Дамбадаржаад нэг хашаа авах уу? аягүйтвэл хэн нэгэн Солонгос, Хятад эзнээс худалдаж авах болчих гээд байна шүү дээ цаана чинь гэж бас ярилцдаг. Америкт суугаа Монголчуудын нэг хэсэг нь нэгэнт энд тодорхой цаг хугацаа авсан цаашдаа ч болоод бүтээд явна, одоо Монголд очоод байр сууриа олоход хэцүү гэсэн бодолтой байхад, одоо очвол яах вэ болж байна, орох орон, унах машин, өмсөх хувцас, идэх хоолтойгоо хойно болох бизээ гэж ярих хүн ч олон байгаа. Ер нь бол ирж буцдаг хууль ёсны эрхтэй болчихвол олон боломж гарна л даа, адаглаад амьдралын хэрэгцээ шаардлагаар очиж чадалгүй олон жил уулзаагүй удсан үр хүүхдүүд дээрээ эх нь, эцэг нь яваад очих юм, энэ бол бидний дунд байгаа бодит амьдрал. Миний хувьд Америкт гэр бүлээрээ амьдарч байгаа Монголчуудын нэг. Үр хүүхдээ энд сургууль соёлын мөр залгуулах нэг зорилго бас байх юм. Монголдоо ажиллаж амьдрах хүсэл их байна, өөрийн хэмжээнд хийж бүтээх санаатай явдаг зарим нэг зүйлээ чадан ядан эхлээд явж байгаа гэж боддог.

Монгол орон ядуу буурай байгаа шалтгааныг та юу гэж боддог вэ?

Жирийн иргэдээ төр нь дэмждэггүй, жишээ нь хөлсний ажил хийж амьдралаа дээшлүүлэх гэсэн ядарсан иргэдээ хариуцсан сайд нь гаднынхантай нийлээд луйвардаж дараа нь шүүхээр цагаадаж байдаг, төрийн сайд нь зам дээр хэв журам сахиулахаар зогсоосон цагдаагаа зодож байдаг, монголын газар шорооноос эрдэс баялаг олзворлох эрхийг хэдхэн тооны сайд түшмэд үгсэн хуйвалдаж гадныханд худалдаад авсан хахуульдаа баярхан цадаж байхад амьдрахын эрхээр алт угааж яваад шороонд дарагдан үхэж байдаг, улс орноо барьцаалан луйвар хийчихээд ерөнхийлөгч болно гээд зогсож байдаг, гаргасан хуулиа уландаа гишгэдэг, төрийн нэр барин баахан бараа бологчид дагуулаад үргүй зардал гарган дэлхийгээр хэрэн хэсэж явдаг. Олон шалтгаан байна. Нутаг дээрээ Солонгосуудад луйвардууллаа, Хятадуудад зодууллаа л гэнэ. Иргэдээ өмгөөлөх хамгаалах ёстой хариуцсан төрийн байгууллагын ажилтнууд нь ядуу дээр нь ёс суртхуунгүй байх юм. Гаднынхан юу ч хийсэн эднийг хэдхэн төгрөгөөр худалдаад авч болдог гэсэн ойлголттой болчихсон даварч байгаа жишээ олон болжээ. Иргэн нь ядруу, ходоод нь хоосон бол тэр улс ядуу шүү дээ, тийм улсын төрийн жолоо, эрх мэдлийг хамгийн луйварчин баячууд нь атгаж, хээл хахууль эрүүл бус тогтолцоо цэцэглэж байдаг жишээ хорвоогоор бишгүй нэг байна. Өнөөгийн бодит байдлыг зэрэгцэн мэдэрч нүдээр үзээгүй алсад суугаа хэдий ч Монголын нийгэмд нүүрлэн хөгжил дэвшилд маань гол саад болж буй зүйлийн талаар өөрийн бодлоо товч бичихийг оролдоё.

Авилгал
Дэлхийд дээгүүр данстай болсон нэг зүйл маань энэ. Монголд сая долларын хэмжээний хөрөнгөтэй хүн олон бий гэдэг, Одоо тэд хуулийн гадна (бүр хууль тогтоогчдын дотор ч цөөнгүй гэдэг), авилгалын торон сүлжээ дээр дооргүй хэрсэн Монголын нийгэмд тэд үнэхээр газардахгүй гэнэ. Өгсөн авсан нь мэдэгддэггүй далд орлогын эх үүсвэр тул ярьж бичээд байгаа дан ганц шүүх, цагдаа, гааль төдийгүй тамга барьсан болгон авилга авдаг гэсэн хардлага нийгэмд хэдий нь тогтжээ. Манайд улс төрийн нам нь бизнесийн том корпорац бүлэглэлийн шинжтэй, төрийн яам нь хувийн компанийн шинжтэй болоод байх шиг.

Архидалт
Оруулсан мөнгөө хэд нугалдаг ашигтай хамгийн гүйлгээтэй салбар энэ гэнэ. Өсөж үржиж байгаа мөнгөнд ямар үнэр байх биш гээд боломжтой чадалтай нь энэ бизнесийг ил далд эрхэлж хот хөдөөгүй хэрэглэн мансуурч байгаа дүр зураг харагдах юм. Америкийн индианчуудыг архиар угжих аргаар элий балай болгосон тухай түүхэнд байдаг, бид харин өөрсдийгөө угжсаар ямар болох гээд байна вэ. Урд хөршөөс буруу замаар импортолсон спиртийг улсын цолтой бөх, цагдаагийн ажилтан нь дагаж хамгаалаад явж байсан ч гэх шиг. Арай дэндэж байна даа.

Ажилгүйдэл
Нэг найз маань энэ зун нутаг явж ирээд ярьлаа. Танил нь тоосгоны жижиг үйлдвэр байгуулаад ажиллуулдаг болжээ. Тэгээд дан Хятад ажилчидтай байх юм гэнэ, учрыг асуувал манайхан хариуцсан ажилдаа даанч хариуцлаггүй ханддаг, нэг мэдхэд хаяад алга болчихдог гээд л өмнөөс нь бөөн зовлон тоочиж. Хятад ажилчид цалин хоол хоёр байхад болоод байдаг гэжээ. Урд хөршөөс маш хямд ажиллах хүчийг харамгүй илгээж байгаа нь ямар нэгэн далд бодлого биш байгаасай. Энд төрийн оролцоо зохицуулалт гэх юм байна уу. Гэтэл Улаанбаатарт өнөө маргаашаа дөнгөж аргацааж явдаг өлөн зэлмэн давхрага хэдий нь үүсэн бий болсон байна, арга ядхад хоногийн хоолоо дийлэх хөлстэй ажил олж хийхийн оронд хог ухаад амь зогоож явах юм гэж ярьсан нь нэгийг бодогдуулж байлаа.

Гэмт хэрэг
Ядуурал газар авч нийгэмд бухимдал туйлдал ихсэх тусам харгис хэрцгий шинжтэй гэмт хэрэгүүд шил даран гарсаар байгааг өдөр тутмын мэдээлэлээс харж болно. Залилан, хууран мэхлэгчид олширч зангиа зүүсэн дарга нарын дундаас ч цөөнгүй илрэх болов. Тэгээд ч хэв журмыг сахиулах үндсэн үүрэгтэй яам нь өдий хүртэл толгойлсон сайдгүй явааг юу ч гэж ойлгомоор юм дээ.

Бид ийм байдлаасаа хэрхэн гарах вэ, таны бодолд уяатай байдаг санаа онооноосоо хуваалцана уу?

Яг ингэвэл ийм байдлаас гарна гэсэн загвар хаана ч байхгүй. Эргүүлж тойруулаад яриад байвал барагдахгүй. Хамгийн гол нь аль ч талдаа тогтвортой байдал чухал юм биш үү, Элбэгдорж Улаан хоёрын байрыг солих нь гол биш харин хэрхэн хамтран ажиллаад юу хийж бүтээж байна гэдэг л гол болов уу. Нэгэнт ярилцлагын маань үндсэн сэдэв энэ учраас санаа бодлоо хэлье. Болдог бол засгийн газрын ажилд намуудын оролцоо бага баймаар байна. Төрийн нэгэнт тогтсон бүтэцийг альч шатанд өчүүхэн зорилгын үүднээс эвдэх үзэгдэл гарах юм. Харин ч төрийн механизмыг хариуцсан эзэнтэй болгосон юм бол ажиллах боломжийг нь бүрэн олгох хэрэгтэй. Засгийн газрын тогтвортой ажиллагааг 2 нам гар гараасаа барилцан зогсоод хангаж өгөөч ээ гэж хэлмээр байна. Ерөнхий сайд, шадар сайд хоёроос эхлээд яам агентлагийн удирдлага нь аль нэгэн намын эрх ашгийг төлөөлөн ажил хэрэг явуулж байдгаа болих хэрэгтэй. Үүнийг нотлох олон жишээ өдөр тутмын сонин хэвлэлд алгасахгүй гарч л байдаг бараг тийм байх ёстой мэт ойлгогдохоор болсон. Нөгөө талаар ард түмний өлсгөлөн хэсэгийг өдөөн турхирч үймээн самуун дэгдээх хэрэггүй. Эмх замбраагүй байдал бол хөгжил дэвшлийн бас нэг гол дайсан. Поошиг нүдэж будаг цацаж байгаа нь өөрөө эрүүл нийгмийн үзэгдэл биш болуу. Яасан хийх ажилгүй завтай улс вэ гэж хэлэх гээд байна. Миний бодлоор ажилгүйдэлд төрөөс онцгой анхаарч жинтэй бодлого явуулах хэрэгтэй байна. Орох орон гэргүй, тогтсон ажилгүйн улмаас амьдралд хөлөө алдаж архи, гэмт хэрэг рүү гулсан орж байгаа залуу үеэ төр онцлон анхааралдаа аваасай, 40.000 орон сууцны хөтөлбөрийг хэсэг бүлэг хүний бизнес болголгүй жинхэнэ бүтээн байгуулалт болгож чадвал хөгжлийн нэг гарц яах аргагүй мөн. Иргэн хүн өөрт оногдсон газраа барьцаалан байр сууцаа барих боломжийг бүх талаар олгож банкнаас зээл авах механизмыг улам боловсронгуй хүнд сурталгүй болгох хэрэгтэй. Барьж босгож байгаа байшинд нь гүйцэтгэлээр тооцон цувуулаад санхүүжилт хийж болно. Хүн өөрийн гэсэн орон гэртэй болоод ирвэл өөд татахыг бодох нь зүйн хэрэг. Толгой хоргодох орон гэргүй хүнд хичнээн хямд үнэтэй бараа бүтээгдхүүн сурталчлаад хаанаа авч тавих юм. Эхлээд хашаа байшин байр сууцтай болчихвол гэр орноо тохижуулна, утас тавиулна, тэгээд цаашилбал компьютер авна биз дээ. Төр засаг залуучуудыг орох орон гэртэй болгоход онцгой анхаарна уу гэмээр байна. Үүний зэрэгцээ амьжиргааны жижиг дунд бизнесийг дэмжин тэтгэж үе шаттайгаар зээл олгодог, хөнгөлөлт үзүүлдэг тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй байна. Жирийн иргэд өөрсдийн боломжинд тулгуурлан амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжийг төрөөс онцгойлон анхаарч хэрэгжүүлээсэй, энэ бол Монголын маань хөгжлийн хийх ёстой гарцын нэг юм шүү гэсэн санааг хэлэх гээд байгаа юм. Эцэст нь хэлхэд туурга тусгаар улс маань хөгжин дэвших зөв зам дээрээ явж байгаа гэдэгт би итгэдэг. Бидэнд олж авсан тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө гээд хүн төрөлхтний хөгжил дэвшлийн суурь болсон үнэт зүйлс хангалттай байгаа шүү дээ.

Сайхан ярилцлага өгсөн танд баялалаа,

Эх сурвалж: www.gateway.mn

Continue reading →

Харилцаагаа сайжруулах нь

1 comments

Хүний амьдралын салшгүй чухал хэсэг бол харилцаа билээ. Бусадтай харилцах харилцаа тань ямар байхаас шалтгаалж амьдрал тань хэр зэрэг өгөөжтэй, үр дүнтэй байх эсэх нь ихээхэн шалтгаалдаг. Ихэнхдээ хүмүүсийн амьдрал ганцаардмал, гунигтай байдаг нь эргэн тойрныхоо хүмүүстэй харилцаа байгуулах, түүнийгээ арчлан тордох тал дээр сул байдагтай нь холбоотой байдаг.

1. Бусдад үйлчилж сураарай

Хүмүүс бардам хүнтэй бус харин даруу хүнтэй найз нөхөр болохыг хүсдэгийг мартаж болохгүй. Хүний төлөө гэх сэтгэл тань хүмүүстэй харилцах хамгийн анхны алхмыг бий болгоно. Бусдад үйлчлэх сэтгэл тань бусдыг тань руу татдаг тул бусдад үйлчлэх боломж бүрийг ашиглаарай.

2. Бусдад өгч сураарай

Бусдад өгөх нь, бусдаас авснаас илүү дээр сэтгэл хангалуун байдлыг хүнд өгдөг билээ. Бусдад таны тусламж хэрэгтэй үед өгөөмрөөр туслаарай. Хэн нэгэнд таны зөвлөгөө хэрэгтэй байгаа бол чин сэтгэлээсээ ярилцаарай. Хүргэсэн тус болгон харилцааг тань байгуулж байдаг юм. Хүний тусыг мартдаг хүмүүс байдаг ч хүнд сэтгэлээсээ тусалсан тусыг ямар ч хүн хэзээ ч мартдаггүй билээ.

3. Бусдыг өөрөөсөө илүү гэж тооцож байгаарай

Бусдыг хүндэлж бай. Хүний нэр төрийг хүндэтгэж, түүний нас, хэргэм зэрэг, эрдмийн зэрэг, байр суурийг хүндэтгэн харилцаж байгаарай. Бусдын өмнө хүнийг ичээх, дорд хийх ямар ч үг яриаг гаргаж болохгүй. Тийм бодлыг толгойноосоо арчсан нь дээр. Хүмүүсийг үргэлж магтаж, сайн үйлсийг нь бусдад ярьж байгаарай. Танаас илүү амжилттай байгаад нь чин сэтгэлээсээ талархаж сураарай.

4. Хүмүүст анхаарал, санаа тавьж байгаарай

Зөвхөн өөрийхөө тухай бүү ярь. Хүмүүсийн хийж байгаа ажил, хобби, тэдний дуртай сэдвээр ярьж сураарай. Хүнд, өөрийг нь хичнээн чухал, ач холбогдолтой гэдгийг нь сануулж бай. Энэ нь харилцааг тань тэтгэж байдаг билээ.

5. Бусдыг урамшуулж байгаарай

Хүн алддаг. Тийм үед л хүнд урам хэрэгтэй байдаг билээ. Хүн ганцаарддаг. Тийм үед л хүнд жинхэнэ найз нөхөд хэрэгтэй байдаг билээ. Хүнд бусдад таалагдах гэсэн, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүсэл үргэлж байдаг. Хүнд итгэж, тэднийг хүлээн зөвшөөрч, сэтгэлийг нь амрааж сураарай. Урмын үг хэзээ ч ихэддэггүй.

6. Хүмүүст үргэлж талархаж байгаарай

Баярласан талархсанаа илэрхийлдэг хүн харилцаандаа үргэлж анхаардаг хүн юм. Хүмүүсийн сайн сайхан зүйлд талархаж байгаарай. Хүн бүрт талархууштай сайн тал байдаг. Тэр л чанарыг нь дурьдаж талархах нь харилцаанд тань эерэг уур амьсгалыг үргэлж бий болгох болно.

7. Инээмсэглэж байгаарай

Хүнд дулаахан сэтгэгдлийг төрүүлдэг зүйл бол "инээмсэглэл" юм. Хүмүүстэй уулзахдаа, мэндлэхдээ, ярилцахдаа инээмсэглэж байгаарай. Захиа бичихдээ, утсаар ярихдаа инээмсэглээрэй. Алдаа хийчихээд өөрийгөө шоолон инээмсэглээрэй. Инээмсэглэл, таны амьдралд байгаа л бол таны зүрх эрүүл саруул байж чадна.

8. Бусдыг өөр шигээ хайрлаарай

Бусад хүн танд яаж хандаасай гэж хүснэ, та яг түүн шигээ бусдад эхлээд хандах учиртай юм. Бусад хүн таныг хүндлээсэй гэж бодож байвал, бусдыг эхлээд хүндлээрэй. Бусад хүн таныг сонсоосой гэж хүсч байгаа бол бусдыг эхлээд сонсоорой. Бусдын зовлон жаргалыг өөрийн мэт үзэж ойлгож, дэмжиж, бас баярлаж сураарай.

Эх сурвалж: mongoldignity.org

Continue reading →